• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/15
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
thumbnail 600x600
600x600
2017/07/23 7:27:37
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН “ХААНЫ ЭРЭЛД-2017” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ХЭЛСЭН ҮГ

Эрхэм генерал, офицер, ахлагч, энхийг сахиулагчид аа!

Хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын болон Тэнгисийн явган цэргийн командлал жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэлж байна. Энэхүү сургуульд оролцохоор  төрт ёсны хоёр мянга гаруй жилийн түүхтэй манай сайхан оронд эх орноо төлөөлөн хүрэлцэн ирсэн энхийг сахиулагч Та бүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хүчин чармайлт  гарган, аливаа маргаантай асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж тодорхой үр дүнд хүрч байгаа хэдий ч шашин хоорондын  сөргөлдөөн, үймээн самуун, терроризм, хүний болон байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй  аюул занал  та бидний санааг зовоосоор байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байдгийн хувьд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд  санаачилга гарган идэвхтэй оролцож, хүлээсэн  үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирлээ.

Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчид та бүхэнтэй мөр зэрэгцэн олон улсын сургуулилтад оролцож, харилцан суралцаж, энхийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сэтгэл хангалуун байна.

Монголын Зэвсэгт хүчин дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хөндлөнгөөс байр  сууриа  илэрхийлэх төдий бус  хүнд бэрх, хэцүү бүхнээс үл шантран энхийн  үйл ажиллагаанд  биечлэн оролцож, чадах бүхнээ хийхийг  чухалчилж ирсэн. Цаашид Монгол Улс  дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг ямагт дэмжиж,  уламжлалт  бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцдог  монгол  цэргийн баг, бүрэлдэхүүн дэлхийн халуун цэгүүдэд амар тайван  байдлыг сахиулах, шинэ  сэргэг тусгаар улсуудын  ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд  амжилттай оролцож байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой гэж миний бие үзэж байна.

“Хааны эрэлд-2017” олон улсын сургууль манай энхийг сахиулагчдын  мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг, ур чадвар,  дадлага туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ч их зүйлийг мэдэж авахын төлөө санаачилгатай, идэвхи зүтгэл гарган   ажиллах хэрэгтэй.

Дэлхий ертөнцийн энхийн төлөө зорилго нэгдэн манай сайхан оронд морилон саатсан энхийн элч Та бүхэн чөлөөт цагтаа нүүдэлчин соёл иргэншлийн хосгүй өвийг өнөө хэр нь уламжлан хадгалж үлдсэн Монгол туургатны зан заншил, ахуй соёл, түүх цадигтай бага ч болов танилцаарай. Ингэснээр Та бүхэн Монголын тухай  амьдралдаа үргэлжид дурсах гэгээн бүхнийг сэтгэлдээ тээж, улс гүрнүүдийн найрамдал, нөхөрлөлийн гүүр, эрхэм дотны анд нөхөд болох болно.

АНУ-ын Номхон далайн командлал энэхүү сургуульд цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулж байгаа улс орнуудын Зэвсэгт хүчний удирдлага, нийт энхийг сахиулагч Та бүхэнд дахин талархал илэрхийлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

ДЭЛХИЙ ЕРТӨНЦ АМАР АМГАЛАН БАЙЖ,

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ҮЙЛ ХЭРЭГ ХӨГЖИН БЭХЖИХ БОЛТУГАЙ. 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/13 1:40:07Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/12 11:30:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
  • 2025/07/12 11:03:49Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ
  • 2025/07/12 10:56:26Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
  • 2025/07/12 9:02:39Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
  • 2025/07/12 8:01:00Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
  • 2025/07/12 2:06:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
  • 2025/07/11 5:29:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020