Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтаа өнөөдөр Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн бол маргааш Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзах уулзалт маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны 14 цагт Соёлын төв өргөөнд болно. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм.