• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/05/22
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

thumbnail 696431124_26920556367607641_5220735238648684757_n696431124_26920556367607641_5220735238648684757_n
2026/05/22 9:14:25
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо.

Тэрбээр, энэ тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус, улс орнууд, ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүндлэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эв нэгдлийг харуулдаг гэдгийг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.

Мөн Дэлхийн таеквондогийн холбоо болон Азийн таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв байгууллага, Монголын таеквондогийн холбооны хамт олон, зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ.

Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээний шилдгүүд ирэх 9 дүгээр сард Японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрхээ авах юм.

Одоогоор манай тамирчин С.Янжинлхам, Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар хүрэл медалийг хүртээд байна.

2016 оны Риогийн зуны олимпын наадамд манай тамирчин П.Тэмүүжин анх удаа Олимпын таеквондогийн төрөлд оролцсон түүхтэй.

“Парис-2024” Паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм.

Ерөнхийлөгчийн ивээл дор “М Банк Арена”-д зохион байгуулж буй тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Таеквондогийн спортоор дэлхийд 300 сая гаруй хүн хичээллэдэг юм байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/05/22 9:14:25Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
  • 2026/05/21 3:57:24Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
  • 2026/05/20 7:36:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
  • 2026/05/20 4:34:42Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
  • 2026/05/20 3:00:07Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
  • 2026/05/19 6:45:08МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ
  • 2026/05/19 6:25:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
  • 2026/05/19 11:57:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
  • 2026/05/18 3:21:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2026/05/16 7:22:03Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020