• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/12
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Цэргийн госпитал болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой

thumbnail 600x600 (8)600x600 (8)
2017/12/24 4:00:44
Цэргийн госпитал болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал давтагддаг учраас урьчилан сэргийлэх, өвчлөл эрс нэмэгдэхэд ямар арга хэмжээ авах боломж байгаа зэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзаж ярилцахыг зорьсон юм.

Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт өдөрт дунджаар 200-300 орчим хүүхэд хандан үзүүлж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн 10-20 хүүхдийг л хүлээн авч, бусдыг нь гэрээр эмчлүүлэхээр буцааж байгаа талаар эмч нар ярьж байлаа. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт гэхэд үүдний коридорт 1-2 хоног хэвтүүлэн, эмчилж байгаад ор гарахаар тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар танилцуулсан юм. Амралтын өдрөөр дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг, мэргэшсэн хүүхдийн эмчийн хүрэлцээ хангалтгүй зэргээс шалтгаалан эмчид үзүүлэх дараалал хүлээсээр 3 цаг болж байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна. Хүүхдүүдийг нэг өрөөнд олноор сахиурын хамт хэвтүүлсэн буюу өрөөндөө 10-14 хүн байгаа хэдий ч зориулалтын агааржуулагчгүй, эмнэлгийн үүдний хонгилд хаалганы салхинд суун хүүхдээ үзүүлэхээр удаан хугацаагаар хүлээх зэрэг нь халдвар дамжих, халуунтай хүүхдийн өвчин хүндрэхэд нөлөөлж байгааг ч мөн тэд ярьсан юм.

Нийслэлийн хэмжээнд хүүхэд хүлээн авдаг эмнэлгүүдийн орны тоо 870 орчим, ачаалал ихэссэн үед 200 орчим эвхдэг ор нэмж тавин өвчтөн хүлээн авдаг гэтэл ханиад томуу ихэссэн оргил ачааллын үед үүнээс хоёр дахин илүү тооны хүүхдийг хэвтүүлэн эмчлэх шаардлага тулгардаг байна. Тэгэхээр энэхүү оргил ачааллын үед буюу цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн үед 1600-1700 хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхдийн эмнэлгүүдэд ажиллах явцдаа Цэргийн госпитал буюу Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр орж тус эмнэлгүүдэд өвлийн улиралд томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхэд хүлээн авах боломж байгаа эсэхийг ярилцлаа. Цэргийн госпиталын хувьд 70 орчим сул ор байгаа, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 240 өвчтөнийг нэгэн зэрэг хэвтүүлэн эмчлэх боломжтой юм байна. 

Цэргийн госпитал

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Баянзүрх дүүргийн  нэгдсэн эмнэлэг

Эмнэлгийн Ерөнхий захирал  Б.Даш-Яндаг

Ерөнхий эмч  Л.Баярцэцэг

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга  А.Оюунчимэг

Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

БГДЭМТ-н дарга   Ө.Батжаргал

ТҮХ-н орлогч дарга  Б. Болормаа

Сүхбаатар дүүрэгийн  нэгдсэн эмнэлэг  

Сухбаатар дүүрэгийн нэгдсэн эмнэлгийн дарга  М.Чимгээ

Цэргийн төв эмнэлэг

Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн анагаах ухааны асуудал эрхэлсэн  орлогч дарга  Т. Наранзул

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/12 2:06:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
  • 2025/07/11 5:29:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ
  • 2025/07/10 4:35:56Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
  • 2025/07/10 3:46:48Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
  • 2025/07/10 1:30:22Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ
  • 2025/07/10 1:12:41Дипломат цол хүртээлээ
  • 2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
  • 2025/07/09 5:22:28Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020