• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/15
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.24/ Өвөрхангай аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг буюу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв нь Өвөрхангай  аймгийн 110 мянга гаруй иргэнээс гадна Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай аймгийн 130 гаруй мянга, нийт 240 гаруй мянган иргэнд гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Сүүлийн 3 жилийн дунджаар амбулаторийн эмчийн үзлэг шинжилгээнд 110 мянга гаруй гаруй үйлчлүүлэгч, стационарт 9,900 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, хамрагдсан үзүүлэлттэй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Улмаар үйл ажиллагааныхаа чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авах шаардлага үүссэн байна. Үүнээс гадна тус төвийн хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр дуусахаар байгаа ч тоног төхөөрөмжийн асуудал огт шийдэгдээгүй байгаа гэдгийг тус төвийн удирдлага хэлж байв.

Арвайхээр сумын 5 дугаар дунд сургуулиар зочлов

Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Тус сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд 1,140 хүүхэд, 68 багш, 28 ажилтан, удирдах ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 928 хүүхдийн хүчин чадалтай тус сургууль нь улсын төсвийн хөрөнгөөр баригдаж, 2019 онд ашиглалтад оржээ.

Хоёр дахь хичээлийн жилийнхээ түүхийг бичиж буй тус сургуулийн тохижилт, суралцах орчин үлгэр жишээ байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сайшааж, сурагчдад багшийнхаа үгийг сайтар сонсож, хичээнгүйлэн суралцахыг захилаа.

Мөн сургуулийн удирдлага англи хэлний сургалтынхаа чанарыг сайжруулах, суралцагчиддаа дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахад нь туслах зорилгоор англи хэлийг гадаад багшаар заалгах зорилт тавьж, зорилгодоо хүрсэн байна. Тус сургуулийн суралцагчдын англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэхэд туслах сайн дурын ажилтан энэ аравдугаар сард ирэхээр болсон ч англи хэлний танхим шинээр тохижуулах, сургалтын зөв орчныг бүрдүүлэх зэрэг бэрхшээлүүд тулгарч байгааг сургуулийн удирдлага хэлж байна.

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.24/ Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж, үйл ажилагаатай нь танилцлаа.

Зэвсэгт хүчний 256 дугаар нь анги нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн тушаалаар “Танкийн тусгай хороо”-ны бүтэц, зохион байгуулалтад шилжжээ. Танкийн цэрэг нь хуурай замын цэргийн цохилтын гол хүч юм.

Тус ангийн удирдлагын зүгээс Зэвсэгт хүчний хэмжээнд жишиг болохуйц Соёл, спортын төвийг 2018 онд, 200 цэргийн багтаамжтай Цэргийн гал тогоог 2019 онд тус тус барьж ашиглалтад оруулсан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцууллаа.

Дээрх байгууламжуудад орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж, алба хаагчдын хооллох, соёл, олон нийтийн ажил зохион байгуулах тохилог орчныг бүрдүүлсэн байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сайшаав.

Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас олон улсын энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 600 гаруй алба хаагч оролцсон бөгөөд одоогийн байдлаар тус ангийн алба хаагчид Өмнөд Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэж байна.

Мөн 2019 оноос эхлэн тус ангийн 100 орчим офицер, ахлагч, гэрээт болон хугацаат алба хаагч, ажилтан говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

Өвөрхангай аймгийн 391 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулсан юм.

Өвөрхангай аймгаас энэ жил нийт 391 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 31, Хоёрдугаар зэргийн одонг 360 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ээжүүдэд хандан:

“Элбэрэлт эхчүүд ээ,

Монголын сайхан ээжүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, Монгол Улсын бяцхан иргэдийг халамж хайраараа дутаалгүй, сэтгэл тэнүүн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ танай аймгийн 391 ээжид “Эхийн алдар” одонг нь өөрийн биеэр гардуулсандаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 31, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 360 ээжид халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монголын төр үеийн үед эхчүүдийн нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж, үүнийхээ илэрхийлэл болгон жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон хүртээж, хүндэтгэл үзүүлдэг. Эхийн алдар одон бол монгол төрийн сайхан уламжлал, цаашид ч үргэлжлэх ёстой хамгийн шударга, нандин шагнал байх болно.

Хүүхэд гэдэг нийгмийн үнэт баялаг, айл гэрийн баяр баясгалан, аз жаргал байдаг бол тэднийг төрүүлэн өсгөж, эрүүл чийрэг, зөв сэтгэл, ёс зүйтэй, боловсролтой монгол хүн болгон хүмүүжүүлж буй эхчүүдийн энэ нийгэмд оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл хэмжээлшгүй их гэдгийг хүн бүхэн ойлгох учиртай. Тийм ч учраас эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулах төрийн бодлогыг чанартай боловсруулж, үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэхэд бүх түвшиндээ анхаарал хандуулах цаг нь болсон гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх.

Өнгөрсөн хугацаанд миний бие хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээх, хүүхэд хамгааллын бодлогыг нягтруулах, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилж ажилласан. Учир нь улс орны хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай хэрэгжүүлэх, эхчүүд хүүхдүүдээ аюулгүй орчинд сэтгэл амар өсгөн бойжуулах нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн нэн чухал үүрэг юм. Цаашид ч энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан сарангуа ээж нартаа болон Өвөрхангай аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай” гэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

https://youtu.be/l8SEHdiC6cw
https://youtu.be/3RzeL2GgN_o
2020/09/25 10:14:30

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/13 1:40:07Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/12 11:30:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
  • 2025/07/12 11:03:49Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ
  • 2025/07/12 10:56:26Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
  • 2025/07/12 9:02:39Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
  • 2025/07/12 8:01:00Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
  • 2025/07/12 2:06:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
  • 2025/07/11 5:29:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020