• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/04
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Элчин сайд ИЖБ барив

thumbnail 600x600600x600
2017/09/22 4:19:57
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Элчин сайд ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иржи Бродский өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

Элчин сайд Иржи Бродский Монгол Улс, БНЧУ эртний уламжлалт найрсаг харилцаатай гээд үүний илэрхийлэл нь чех хэлтэй 50 мянган монгол хүн байдаг, Монголоос олон хүн тус улсад ажиллаж амьдардаг гэлээ.

Тэрээр Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, үүний дотор худалдаа, эдийн засгийн харилцааг ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Хоёр орны хооронд худалдааны эргэлт бага байгаа. Монгол Улс Зүүн Азитай ойр хөрш оршдог. Зүүн Ази бол дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн хүн амын тал хувь нь Ази тивд бий. Иймээс Чехийн эдийн засаг, бизнесийг Зүүн Азитай холбоход Монгол Улс дамжин өнгөрөх гүүр  болж чадна.

Монгол орон газар дороо төдийгүй газар дээрээ баялагтай. Далан сая толгой малтай тул ноос, ноолуур, мах зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан гаргах боломжтой. Мөн аялал жуулчлал, өвлийн спорт, тэр дотроо Чех Улс хоккейн спортоор дэлхийд алдартай тул  мөсний хоккейн төрлөөр хоёр тал хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Элчин сайд Иржи Бродский эдгээртэй санал нэг байгаагаа илэрхийлээд, ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээсээ танилцуулав.

Юуны өмнө нийгмийн хамгааллын салбарт гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүгээр Чех Улсад ажиллаж, амьдарч байсан монголчуудад нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжид хамруулах бололцоо олгохыг зорьж байгаа ажээ. Мөн харилцан визний нөхцөл хөнгөвчлөх төсөл яригдах юм байна.

Элчин сайд мөн бизнесийн зарим санал танилцуулсан юм.

Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Чехийн олон компани байдгийг Элчин сайд Монголд ирэхийн өмнө судалж, танилцсан гэлээ. Мөн эрчим хүч, ХАА, байгаль орчин, спортын салбарт хамтран ажиллаж, мөсний хоккей хөгжүүлсэн туршлагаасаа Монголд нэвтрүүлэх боломжтойг хэлэв. Эдгээрийг хэрэгжүүлэхэд БНЧУ-ын ЭСЯ Монголын талтай хамтран ажиллахад бэлэн гэдгийг Элчин сайд Иржи Бродский илэрхийлж байлаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/03 11:14:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/02 12:28:103х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
  • 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
  • 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
  • 2025/06/25 4:44:24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/25 1:44:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/25 9:01:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  
  • 2025/06/24 9:11:55Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020