• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/14
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болов

thumbnail 600x600 (41)600x600 (41)
2017/10/17 4:28:40
“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа.

“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нээж хэлсэн үгэндээ жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, эх хэлээ хадгалж хамгаалан хөгжүүлэхийн тулд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, бусад байгууллагатай нягт хамтран ажиллана гэлээ.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн зөвлөх профессор, хэл бичгийн ухааны доктор Ж.Баянсан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Цэвээндорж, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор С.Дулам нарын зэрэг олон хүн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Илтгэгчид нэр томъёог цэгцлэх, гадаад үгийн хэрэглээг нэг мөр болгох, дунд сургуулийн сурах бичгийг цэгцтэй зөв бодлогоор тогтвортой авч явах, хаягжилтыг цэгцтэй болгох зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс монгол хэлний шинэ толь бичиг бүтээж байгаа, монгол бичгийг цахим хэлбэрт оруулж, Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгуулах зэрэг олон чухал ажил хийж буйг хэлэлцүүлэгт оролцогчид талархан дэмжиж байсан юм.

Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор С.Дулам мэдлэг шингэсэн монгол хэл, хэллэгийг бүтээх цаг тулгарч байгааг санууллаа. Тэрээр “Даяаршлын үед монгол хэлээ шинэчлэх, мэдлэг шингэсэн бусад хэлтэй өрсөлдүүлэх учиртай. Эх хэлээ мэдлэг шингэсэн хэл болгож чадсан улс орон хөгждөг. Англи, герман, япон, хятад хэлийг улс орнууд нь мэдлэг шингэсэн хэл болгож байна. Эхлээд бараа бүтээгдэхүүнээ тухайн хэлээр нэрлэж, дэлхий дахинд таниулж байгаад хэрэглээнд гаргаснаар мэдлэг шингэсэн хэл болдог. Шинэ мэдлэг, нэр томъёог эх хэл дээрээ оновчтой буулгаж тархиндаа шингээх хэрэгтэй” гэж байлаа.

Хэл эвдэрч буй шалтгаан нь сургалтын хөтөлбөр байнга солигддогтой холбоотой. Бас нийгэмд бий болсон анархизмыг дагаж хэл, бичигт анархи байдлаар хандах үзэгдэл гарч, дүрмээр бус аман ярианы байдлаар бичиж байгаа нь нөлөөлдөг хэмээн үздэгээ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор, профессор О.Самбуудорж хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид нэн тулгамдсан асуудлыг хөндөж чухал арга хэмжээ зохион байгуулсныг тэмдэглэцгээв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/13 1:40:07Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/12 11:30:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
  • 2025/07/12 11:03:49Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ
  • 2025/07/12 10:56:26Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
  • 2025/07/12 9:02:39Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
  • 2025/07/12 8:01:00Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
  • 2025/07/12 2:06:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
  • 2025/07/11 5:29:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020