• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/08/12
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“World Naadam Center” төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаж байна

thumbnail Naadam 2020-2Naadam 2020-2
2020/10/22 1:37:47
“World Naadam Center” төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаж байна

Монголчуудын соёлын өв, уламжлал, бахархал болсон Монгол наадмыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэн таниулах, зохион байгуулалтыг өөр түвшинд гаргах, дэлхий дахинд сурталчлах зорилгоор улирлын онцлогт тохирсон, олон нийтэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн, үзэгч, сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн тав тухыг хангасан, үйлчилгээний шинэ соёл бүхий олон улсын болон үндэсний стандарт шаардлага хангасан шинэ цэнгэлдэх хүрээлэн “World Naadam Center”-г байгуулах төслийн концепц болон загвар зургийн шийдлийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү уралдааныг зарлаж байна.

Тус уралдаанд гадаад, дотоодын зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, тэдгээрийн нэгдэл, холбооноос ирүүлсэн материалыг 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх болоомжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой ирүүлэх бөгөөд уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага /гадаад болон дотоодын/, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, тэдгээрийн нэгдэл, холбоод хамрагдах юм.

Материалд тавигдах үндсэн шаардлага:

–           Монгол үндэстний хэв шинж агуулсан гэр хэлбэртэй байх бөгөөд үндэсний онцлог, бэлгэдлийг агуулсан байх;

–           Олон улсын болон үндэсний стандартын дагуу дотоод, гадаад орчин нь олон нийтийн аюулгүй байдал, тав тух, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байх;

–           12,000-18,000 үзэгчийн суудалтай, үзэгчдийн суудлын төлөвлөлт нь талбай дээр болон агаарын орон зайд болж буй ямар ч үзүүлбэрийг бүтэн харж чадахуйцаар төлөвлөх;

–           Үзэгчдийн тав тухыг хангах нэвтрэх систем, ариун цэврийн өрөө, хувцасны өлгүүр, автомашин, мотоцикл, унадаг дугуй, нисдэг тэрэгний зогсоол, амралт, хоол, уух зүйлээр үйлчлэх үйлчилгээний хэсгүүд болон бусад шаардлагатай өрөө тасалгааг төлөвлөсөн байх;

–           Барилга байгууламжийн шаардлагатай хэсгүүдийг универсал дизайны зарчмаар тусгай хэрэгцээт хүмүүс, бага насны хүүхэдтэй хүмүүс, өндөр настай хүмүүст зориулан зайлшгүй төлөвлөсөн байх;

–           Цогцолборын гол хэсгийг монгол гэрийн өрх маягаар онгорхой байхаар төлөвлөж болох бөгөөд ийнхүү төлөвлөсөн тохиолдолд цаг агаарын нөхцөлөөс хамаарч нээж, хаах боломжтой байдлаар төлөвлөх;

–           Барилгын боломжит тодорхой хэсгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг дээд хэмжээнд ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдалгүй, халаалт агаар сэлгэлтийн хамгийн орчин үеийн төлөвлөлттэй байх;

–           Дотоод, гадаадын жуулчдад зориулж дээврийн хэсэгт гадна орчны байдлыг 360 градус харж болохуйц хэсэгтэй байхаар төлөвлөх;

–           Концепц зураг нь барилга бүтээцийн хувьд хийх боломжтой байх бөгөөд барилгын бусад хийц, материал төлөвлөлтийн хувьд эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай байх;

–           Монгол үндэстний бахархал тэмүүллийн бэлгэдэл болохуйц барилга, архитектурын өвөрмөц, шинэлэг шийдэлтэй байх.

Та бүхэн материалаа press@president.mn хаягаар илгээнэ үү. Мөн мэдээллийг 51-265003 утсаар авна уу.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020