• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/01/22
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний нөөцийн ажилтны зөвлөгөөнд оролцогчдод илгээлт явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний нөөцийн ажилтны зөвлөгөөнд оролцогчдод өнөөдөр илгээлт явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд :

”Эрхэм зочид төлөөлөгчид өө,

Хүндэт хатагтай ноёд оо,

“Үндэсний баялаг – хүний нөөц” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа Хүний нөөцийн ажилтны зөвлөгөөний оролцогч Та бүхэнд 10 дугаар сарын 15-нд болох Монголын Хүний нөөцийн ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Аливаа улс орны хөгжлийг хөдөлмөр бүтээж байдаг бол хөдөлмөрийн үр шимийг хүний нөөцийн чадамжаар хэмжиж болно. Иймд хүний нөөцийн удирдлага нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмж, харилцаа; мэдлэг боловсрол, ур чадвар бүхий ажилтнуудыг бэлтгэх, зохион байгуулахад гол үүргийг гүйцэтгэдэг.

Тус зөвлөгөөний зорилго нь монгол хүний үнэлэмж хэмээх маш чухал нэгэн ойлголтыг хөндөж байгаад туйлын баяртай байна. Монгол хүний үнэ цэнээр Монгол Улсын нэр хүндийг, Монгол Улсын нэрээр монгол хүний үнэлэмжийг тодорхойлно. Зөвлөгөөн нь монгол хүний үнэ цэнийг Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд нэмэгдүүлэхийг зорилгоо болгосон байгаа нь улс эх орныхоо нэр хүнд, хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх боловсон хүчинг бэлтгэх, хөгжүүлэхэд оршиж байна гэж харж байна. Монгол хүн, Монголын боловсон хүчинг хөгжүүлж, үнэлэмжийг дэлхийн хэмжээнд хүргэх хүний нөөцийн бодлого манай улсад ус агаар мэт хэрэгтэй байна.

Хүн бүр ажиллах хүчин болж, улс орныхоо хөгжилд гар бие, сэтгэл зүтгэлээ өргөдгийн учир хүний нөөцийн асуудал бол улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэг гээд бүхий л салбарын асуудал мөн. Тиймээс эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад ч хүний нөөцийн зөв бодлого стратеги нь үр өгөөжтэй арга юм.

Ажилгүй иргэдийн тоо их байгаа боловч ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчин цөөн байгаад зөвлөгөөнд оролцогчид дүгнэлт хийж,  мэргэжлийн ур чадвар бүхий боловсон хүчинг бэлтгэх, сайжруулах асуудлыг шийдвэрлэх арга замыг Та бүхэн тодорхойлох учиртай.

Одоо ашиглаж буй арга барилаа сайжруулахаас гадна гадаадын шилдэг туршлагыг авч нутагшуулах шаардлагатай. Цаашид хүний нөөцийн салбарын эрх зүйн орчин, төрийн бодлогыг боловсронгуй болгох, ажлын байрны удирдлагыг хангах, ажил олгогч болон ажиллах хүчний уялдаа холбооны тогтолцоог төлөвшүүлэх, зэрэг асуудалд анхаарлаа хандуулах нь хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн өмнө тавигдаж буй чухал зорилт гэж үзэж байна.

Чухамхүү эдгээр асуудалд Хүний нөөцийн ажилтны зөвлөгөөн зохих хариу олж чадна гэж найдаж байна.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн байна.

2017/10/13 4:41:00

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/01/19 5:01:22“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
  • 2026/01/16 5:27:15Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
  • 2026/01/16 12:59:43Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
  • 2026/01/16 12:19:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • 2026/01/15 1:33:54“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
  • 2026/01/09 3:14:51“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • 2026/01/01 12:00:15Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ
  • 2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
  • 2025/12/29 8:11:09Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
  • 2025/12/29 12:41:03Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020