• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2022/05/29
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхлаа

thumbnail 141729211_1007119669697447_2079547024306941343_n141729211_1007119669697447_2079547024306941343_n
2021/01/27 8:56:26
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхлаа

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан,

“Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-аар дэмжигдэн хариуцлагатай албан үүргээ хүлээн авч байгаад баяр хүргэе.

Өнөөдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж овоглогдоно. Миний хувьд найм дахь Ерөнхий сайдтайгаа хамтран ажиллаж байна. Таны хувьд, өмнө хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан тул ажил хурдтай явна гэж итгэж байгаа. Таныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болгох асуудлаар өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ярилцаж, хамтран ажиллах тухай санал солилцож байсан. Бид нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж байсан гэдгийг дурдахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлж ирсэн ажлуудаас танилцуулах нь зүйтэй.  Жишээ нь,

“Салхитын мөнгөний орд”-ын  хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, олон мянган ахмадуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж чадлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд нь мэдээгүй байхад 100–аас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” орд газрыг геологичидтой хамт илрүүлэн, гурван сарын хугацаанд 18 мянган метр урт өрмийг нь тавьж, 53 тонн алттай нөөцийг тогтоож, Засгийн газарт хүлээлгэж өгснийг энд цохон тэмдэглэе. Энэхүү ордын алтны нөөц цаашдаа 100 тонн орчим болох бөгөөд геологичид маш сайн ажилласан. Энэ нь байгалийн баялгийг 3 сая монголчууддаа хуваарилан өгч болдгийг харуулсан нэг жишээ юм.

Энэ бол 18 мянган метр өрөмдсөн өрөмдлөгийн нэг хэсэг, алт зэсний маш том ордын нэг хэсэг гэсэн үг. Өнөөгийн хүнд цаг үед эдийн засгийг авч гарах бас нэг боломж нь юм. Өрөмдлөгийн үеэр гарсан энэхүү дээжийг хоёр хуваагаад нэг хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөөд, бид хоёр алтныхаа “доль”-ийг авлаа гэж  инээж ярьж байлаа. Энэ ажлын ТЭЗҮ гурван сарын дундуур бэлэн болох бөгөөд цаашид үргэлжлэх ёстой шүү.

Мөн 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр, ОХУ-аас БНХАУ, Монгол Улсаар дамжин өнгөрүүлж, БНХАУ-ын зах зээл дээр нийлүүлэх хийн хоолойн асуудал дээр эрчимтэй санаачилгатай ажиллахаар болсон. Тухайн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр ажил хэрэг болж,  ТЭЗҮ маш урагштай явж байгааг дурдсан. Яг одоо цар тахал, зуд нүүрлэсэн энэ цагт энэхүү чухал асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв үү гэдгийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар  маш их ачаалалтай байсан тул хийн хоолойн асуудал хоцрогдох тал анзаарагдлаа. Энэ нь нөгөө талд монголчууд энэ асуудалд хайнга хандаж байна гэсэн ойлголтыг төрүүлэх вий. Иймээс та ҮАБЗ-ийн гишүүн болж байгаа тул энэ асуудлыг ҮАБЗ дээр авч нухацтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж харж байна.

Монгол Улсын зүгээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээсний дагуу өнгөрсөн жил 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох SWOP хэлцлийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ нь манай улсын зүгээс энэ хэмжээгээр төлөх байсан төлбөрийн дарамтыг чөлөөлсөн гэсэн үг. Саяхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж гурван жилийн хэлэлцээрийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр цаашид 20 хүртэлх жилийн хугацаагаар сунгаж өгөх саналыг тавьсан байгаа. Энэ асуудал шийдэгдэхээр цаашид 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө чөлөөлөгдөх юм. Ингэснээр цар тахлын хүнд цагт иргэдээ болон ААН-үүдэд тусалж болох эдийн засгийн боломжийг судалж, бусад улс орнуудад авч  хэрэгжүүлж буй арга хэмжээний жишгээр иргэдээ дэмжих төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ширээн дээр байгааг шинэ Ерөнхий сайд заавал олж танилцаарай. Бид АН, МАН бусад гэж талцах бус харин ард түмнийхээ төлөө хамтдаа ажиллаж байж цар тахлыг даван туулж чадна.

Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хамтдаа дуусгах ёстой. Өнөөдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орно гэдэгт итгэж байна.

Та өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Засгийн газар Оюу толгойн ажлын хэсэгт сөрөг хүчнээс болон  УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг оруулах талаар дурдлаа.  Оюу толгойн асуудал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд их түшиг болно. Олон нийтийн анхаарлын төвд байгаа Оюу толгойн гэрээний асуудлаар манай зүгээс мөн саналаа өгсөн байгаа.

Таны хувьд жагсаал цуглаан зохион байгуулж байсан, нийгмийн бухимдал ямар байдгийг ойлгодог нэгэн гэж харж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хувьд шинэ Ерөнхий сайд одоо гараад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай.

Хамтдаа гурван сая монголчуудынхаа төлөө, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын төр ганхахгүй бат бөх, Монголын ард түмэн зовохгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү

https://youtu.be/x4NRkIjSBNY

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2022/05/27 4:04:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх хэлээ эрхэмлэн дээдэлж, цаг үеийнхээ мэдлэг оюуныг шингээн баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг
  • 2022/05/27 12:15:00Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв
  • 2022/05/25 12:02:32Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо
  • 2022/05/25 11:24:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ
  • 2022/05/24 1:52:39Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт боллоо
  • 2022/05/23 2:28:42Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болж байна
  • 2022/05/23 10:07:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 онд Монгол Улсад болно
  • 2022/05/20 12:22:59Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • 2022/05/20 11:44:09“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа
  • 2022/05/19 5:04:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

Видео

2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 279878624_551090829795917_2506723240040076803_n
279878624_551090829795917_2506723240040076803_n
2022/05/17 9:23:55Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна
thumbnail 273793285_477402410541616_7239170752038848533_n
273793285_477402410541616_7239170752038848533_n
2022/02/17 3:18:43“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа  
thumbnail NEWS0614
NEWS0614
2022/01/28 2:35:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
thumbnail zuvluh1
zuvluh1
2021/11/19 10:54:30Монгол Улсын Ерөнхийлөгч Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ
thumbnail ug
ug
2021/11/09 2:26:34Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020