• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/19
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойд зориулсан “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүлэв

thumbnail 600x600 (54)600x600 (54)
2017/10/06 4:53:21
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойд зориулсан “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойд зориулан  өнөөдөр Төрийн ордонд болж буй  “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүллээ.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МУИС-ийн төгсөгч Зандаахүүгийн Энхболд уншиж сонордуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага – Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус, төгсөгчид, ажилтан, албан хаагчид, эрхэм зочид Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Тэртээ 1942 онд Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үндэс сууриа тавьж, анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет; математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдан, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23,000 гаруй оюутан суралцагч, 1,500 гаруй эрдэмтэн багш, ажилтантай эрдэм оюуны томоохон төв болжээ.

Монгол Улсын Их Сургууль бол улс орныхоо өнөөгийн хөгжил, ард түмнийхээ оюун сэтгэлгээний дэвшилд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэм номын гэгээн өргөө билээ. Энэ өргөөнд сурч боловсорсон сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн түүчээ, ард түмнийхээ оюуны хөтөч болсоор ирснийг түүх гэрчилнэ. Энэ сургуулиас аль ч үед нийгмийн өнгө төрх, дуу хоолой болсон манлайлагчид төрөн гарч, ардчиллын үйлсийг ч эндээс эхлүүлж байсныг монгол түмэн сайн мэднэ.

Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг Монгол Улсын төрийн дээд шагнал – Сүхбаатарын одонгоор шагнаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ шагнал нь манай улсын ууган их сургуулийн бүрэлдэхүүнээс салбарлан, бие даан гарсан МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ховд их сургуулиудыг ч давхар шагнаж байгаа шагнал юм гэдгийг онцлон тэмдэглэе.

Их сургуульд эрдэм судлалын шударга өрсөлдөөн, бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнд суурилсан хөгжлийн бодлого нэн чухал. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд заасны дагуу МУИС нь Азийн шилдэг 100 их сургуульд багтана гэж стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ бол тус сургуулийн ойрын зорилт гэж харж байна. Улсаараа овоглосон үндэсний хэмжээний тэргүүлэх их сургууль маань дэлхийн чансаанд тун чамлалттай үзүүлэлттэй байгаа ч энэ байдалдаа бодитой дүгнэлт хийн, дэлхийн шилдэг 100 сургуульд багтах холын зорилгод хөтлөгдөн алсын хараа, хөгжлийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх байх гэж найдаж, ирээдүйн хөгжлийн хүрэх оргилыг би өөдрөгөөр харж байна. Энэ өөдрөг бодлыг маань бодитой болгох нөөц боломж, эрдэм мэдлэгийн чадамж МУИС-ийн хамт олонд бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Өчигдөр миний бие тус сургуулийн орчин үеийн барилгын шилдэг шийдэл бүхий шинэ номын сангийн нээлтэд оролцлоо. Их сургуулиуд сургалтын дагнасан үйл ажиллагаанаас сургалт-эрдэм шинжилгээнд дэвшсэн бол одоо сургалт-эрдэм шинжилгээ-технологийн хэв маяг руу шилжиж, инноваци бүтээдэг, дамжуулдаг мэдлэгийн төв болон хувирч байгаа энэ цаг үед сургалт, судалгааны түшиц болон эрдэмтэн судлаачид, суралцагсдын өнөө үеийн мэдлэгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц олон улсын жишигт хүрсэн тохилог номын сан нээгдсэн нь нь МУИС-ийн төдийгүй Монгол Улсын төрийн бодлогыг дэмжсэн том бүтээн байгуулалт болсон байна.

Дэлхийн залуус Монгол Улсын Их Сургуулийг зорин ирж, эрдэмтэн багш, оюутан суралцагчдын бүтээл дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хувь нэмрээ оруулах цагийг түүчээлэх эрхэм үйлс тань өөдөө, зам тань дардан байхын ерөөл дэвшүүлж, МУИС-иар овоглосон хүн бүхэн, эрдмийн их өргөөний үе үеийн түүхийг бичилцэж яваа нийт хамт олон, төгсөгчдийн ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдрал бүтээлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдмийн хэт цахиваас-Хөгжлийн гал бадармой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/18 1:23:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо
  • 2025/07/18 12:58:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/18 12:44:43Гадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна
  • 2025/07/18 12:14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/18 12:10:59Унгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/18 12:04:03Словенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/17 11:00:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/07/17 11:00:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/07/17 10:59:12Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/17 10:25:07НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020