• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2021/04/20
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа

thumbnail viber_image_2021-04-01_15-16-24viber_image_2021-04-01_15-16-24
2021/04/01 3:48:23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. Гэтэл сарын дараа дахин ноцтой асуудал гарч, цэргийн амь эрсэдлээ. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах тухай заалт бий. Энэ асуудлаар яаж ажиллах вэ? Хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах уу?” хэмээн асууж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч гуравдугаар сарын 30-ны өдөр гэмтлийн улмаас амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсов.

Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр цэргийн алба хаах явцад гарч буй зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулах, хоёрдугаарт, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын дунд мэдлэг чадвар, ёсзүйн түвшин тогтоох үзлэг явуулах, гуравдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийг анги, салбаруудад байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэргүүд 2019 оноос хойш 12 удаа гарсан гэдгийг хатуу сануулж, энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллах чиглэлийг өглөө.

Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2021/04/19 2:07:41Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа
  • 2021/04/16 2:31:18“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа
  • 2021/04/09 3:36:42Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл хүргүүлэв
  • 2021/04/09 12:28:08Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн
  • 2021/04/08 8:41:33Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа
  • 2021/04/06 2:10:04Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа
  • 2021/04/02 6:46:27Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа
  • 2021/04/02 5:00:25Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавилаа
  • 2021/04/02 2:16:09Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа
  • 2021/04/01 3:48:23Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа

Видео

thumbnail _MG_6526_MG_6526
2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail GB5_0354
GB5_0354
2020/09/24 2:48:20Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй!
thumbnail Suld (1)
Suld (1)
2020/06/30 11:43:10Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа
thumbnail F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
2020/06/19 7:01:55Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа
thumbnail GBT_3580
GBT_3580
2020/02/10 5:37:24Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 2019 оны туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг хааж үг хэлэв
thumbnail OTGO8413
OTGO8413
2019/11/25 1:12:46Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020