• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэлмэгдэгсдийг дурсах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа

thumbnail 600x600600x600
2017/09/09 6:19:49
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэлмэгдэгсдийг дурсах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр орон даяар хүндэтгэн дурсдаг билээ.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр лам хувраг, эрдэмтэн сэхээтэн, ард иргэдээ хоморголон хэлмэгдүүлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтарч лам хуврагуудыг олноор цаазлан хороосон газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хамбын овоонд өнөөдөр их үдэд  хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, хойч үеийнхэнд эргэн сануулах, болж өнгөрсөн түүхэн гашуун сургамжийг иргэдэд таниулан сурталчлах зорилгоор эргэн дурсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав, “Соёмбо сүм” ТББ-ын тэргүүн Б.Ариунбуян, Сонгинохайрхан дүүргийн ИТХТ-ийн дарга Мөнхцэцэг, Японы эрдэмтэн Акира Оно нарын зэрэг албаны хүмүүс, жүжигчид, уран бүтээлчид, лам хувраг, сурагч хүүхдүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Ард иргэд ээ,

Улаанбаатарчууд, сонгинохайрханчууд аа,

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид оо,

Өнөөдөр, намрын тэргүүн сарын нар, хур хосолсон сайхан өдөр бид Монгол Улсынхаа түүхэнд арилшгүй хар толбо үлдээсэн их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ажлын хүрээнд болж буй энэ арга хэмжээнд хуран цуглараад байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн энэ орчимд амьдардаг сурагч, хүүхдүүд энд бас хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын нийслэлийн нутаг дэвсгэрийн дунд уул толгод, дов хэвээрээ үлдсэн, дээр нь цэцэрлэг, сургууль, байшин бариагүй цөөхөн газар үлдсэн байдаг. Энэ дов толгойг бид яагаад Хамбын овоо гэж нэрлээд, дээр нь сүм суварга босгосон юм бэ гэдгийг бидний үеийнхэн бага сага мэддэг. Зарим нь мэддэггүй.

Гэтэл хойч үеийнхэн минь хэзээ ч мартаж болохгүй түүхийн сануулга болж энэ толгод бидний сэтгэлийн энгэрт байх ёстой.

Хамбын овоо гэдэг энэ газар, яг бидний хөл дор өвөг дээдэс маань нойрсож байгаа. Хорвоогоос зүгээр нэг буцаагүй, гадаад улс орны харгис бодлогын золиос болсон 37 мянган хэлмэгдсэн иргэдээс 24 мянга нь нийслэл хотын орчимд, Шар хад, Сонгинын ам, энд бидний хэнэггүй, сэрэмжгүй алхаж яваа газар шороон дор нойрсож байгаа.

Их хэлмэгдүүлэлтийг бид зүгээр нэг болоод өнгөрсөн үзэгдэл гэж боддог хэнэггүй алмайрлаасаа салж, Монголын төр хэзээ ч монгол иргэнээ хэлмэгдүүлэх ёсгүй. Монгол хүн элэг нэгтэн рүүгээ галт зэвсэг, хүйтэн мэсийг далайх ёсгүй гэдгийн сануулга болж өнөөдөр Хамбын овоо сүндэрлэж байна.

Оршин суугчдын мэдээлсний дагуу энэ овооноос 2014 онд олон хүний цогцос гарч ирсэн. Эхний удаагийн малтлагаар дагзандаа винтов, гар бууны сумаар буудуулсан 600 орчим хутагт хувилгаад, лам хувраг, өвөг дээдсийн маань цогцос гарсан. Эндээс гарсан 600 ариун лагшинг энэ суварга дор чандарлан булсан. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбат лам Үүнд онцгой их ач буянаа хүргэсэн. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд идэхтэй оролцсон. Сонгинохайрхан дүүргийнхэн үүнд зориулсан нэг ч төгрөгний төсөв авдаггүй ч үйлчилгээ, цэвэрлэгээг нь хийж чадлын хэрээр ажилладаг.

Бид одоо хүртэл улс төрийн дүгнэлт хийгээгүй байгаа. Хэсэг хүмүүсийг цагаатгасан. Хэсэг бусаг хүнд нөхөн олговор гэж нэг сая гаруй төгрөгийг үр ач, хүүхдүүдэд нь өгсөн. Зөвхөн үүгээр бид амаа таглаж аргацаамааргүй байна. Хүүхдүүд энэ талаар сайн мэдэх ёстой. Хэд хоногийн өмнө ирэхэд энд хүүхдүүд суварга дээр юм эрээчсэн байсан. Энд юу болсныг хүүхдүүд мэдэхгүй учраас ингэж байгаа юм. Хүүхэд төдийгүй насанд хүрэгчид ч мэдэхгүй байгаа юм.

Энэ алдаанаас сэрэмжилж бид өнөөдөр улс орон даяар хэлмэгдэгсдээ дурсах учиртай. Өнөөдөр сэтгэлдээ гашуун нулимстайгаар ирээдүйд сануулга өгөхийн тулд  тулд хаа холоос Японы эрэмтэн Акира Оно ирсэн байна.

Үнэн үгийг төрд, түмэнд хүргэх гэж хүрэлцэн ирсэн хүн бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье” гэлээ.

Энэхүү түүхэн газрын орчмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дархалж, түүхэн хүндэтгэл, дурсгалын сүм барих талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бэлтгэж байгааг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хуран цугларсан олонд дуулгалаа. Энэ орчимд нийтдээ 1886 метр буюу 16 га газарт хэлмэгдэгсдийн хороож булсан байдаг ажээ.

Хүндэтгэлийн энэхүү үйл ажиллагааны үеэр сайн дураараа, өөрийн багш Г.Пүрэвбат ламтны даалгаснаар энэ газрыг ариун дагшин чигээр хадгалахын тулд Хамбын овоог сахин хамгаалж, үнэн түүхийг хойч үед үлдээх хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж  яваа “Соёмбо сүм” ТББ-ын тэргүүн, лам  Б.Ариунбуянд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гарын үсэг бүхий талархлыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан гардуулан өгөв.

Мөн их хэлмэгдүүлэлийн гашуун сургамжаас өгүүлсэн Д.Энхболдбаатарын зохиол “Амьдрал чиний төлөө” жүжгийн хэсгээс Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тоглож үзүүлэв.

Монголын төрийн дээд шагнал-Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн цомнол, Төрийн шагналт Х.Билэгжаргалын хөгжим “Гэрэл сүүдэр” дуурийн хэсгээс Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бүүвэйбаатар, найрал дуучид хэсэгчлэн толилуулав.

Дурсгал, хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Японы эрдэмтэн Акира Оно нарын зэрэг хүмүүс үг хэлж, хэлмэгдлийн гашуун сургамж, хожим хойно хэлмэгдлээс хэрхэн сэргийлэх, монголчууд эв эетэй байхын чухлын талаар үг хэлцгээв.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар үгэндээ хэлмэгдэгсдийг хүндэтгэж, төрийн том арга хэмжээ зохион байгуулсан төрдөө их баярлалаа хэмээлээ.

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ
  • 2025/07/10 4:35:56Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
  • 2025/07/10 3:46:48Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
  • 2025/07/10 1:30:22Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ
  • 2025/07/10 1:12:41Дипломат цол хүртээлээ
  • 2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
  • 2025/07/09 5:22:28Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо
  • 2025/07/09 2:02:59Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • 2025/07/09 11:30:14Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020