• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/09
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг төмөр замаар дамжуулж дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа

thumbnail 600x600 (1)600x600 (1)
2017/09/06 6:34:27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг төмөр замаар дамжуулж дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Уг арга хэмжээ ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Левитин, тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донской, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, Оросын төмөр замууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.Белозёров нарын албаны хүмүүс болон хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Оросын бизнес форумын нээлтэд оролцон хэлсэн үгэндээ “Эрхэмсэг хатагтай, ноёд оо.

Монгол, Оросын бизнес эрхлэгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч ажил хэрэгч анд нөхөд өө.

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүндэт талбарыг ашиглан Монгол, Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, тэднийг холбох гүүр болсон энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье.

Бизнесийн энэ чуулга уулзалт нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааг сэргээн өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж бид үзэж байна.

Монгол Улс нь нээлттэй улс төрийн тогтолцоо, хариуцлагатай засаглалыг эрхэмлэж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засагтаа олон тулгуурт бүтэц бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавьж, мөнхийн хоёр хөрштэйгээ эвсэг найртай хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Монгол Улсын хувийн хэвшил өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болоод байгаа юм.

Эдийн засгийн бүхий л салбарт бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, манай улсын татварын хувь хэмжээ Ази, Номхон далайн бусад орнуудын татварын хувь хэмжээтэй харьцуулахад хамгийн бага түвшинтэйд орж байна. Тухайлбал, гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 болон 25 гэсэн шатлалтайгаар явж байна.

Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шилжилтийн үеэс ганзагын худалдаачнаас үйлдвэрийн захирал хүртэлх замыг туулах явцдаа Оросын бизнес эрхлэгчидтэй нягт хамтарч ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-д 3 удаа сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт 2 удаа сайдаар томилогдон ажилласан. Би Засгийн газрын гишүүнээр ажилласан хугацаандаа ХАА, дэд бүтцийн салбарт нэлээд анхаарч, судалгаа хийж  ажилласан юм.

Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-тай хамтарч байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьсныг бид мэднэ. Энд судалгааг зөв хийж, боловсон хүчнийг цогцоор нь бэлтгэснээр одоо хүртэл Монгол Улсын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байгаа юм.

Үүнтэй адилханаар Монголын говьд, Дорноговь аймгийн төв Сайншандад Эрдэнэттэй тэнцэхүйц аж ахуй байгуулъя гэсэн ирмүүн хүслээр их хэмжээний судалгаа хийснээсээ бас танилцуулъя гэсэн бодолтой байна.

Энэ юу вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ бид түүхийгээр нь экспортолдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг арвин туршлагаа Эрдэнэттэй зүйрлэж барьж байгуулъя гэсэн санаа дэвшүүлж байгаа юм.

Монгол Улс нүүдлийн мал аж ахуй бүхий ХАА-н том салбартай. 70 гаруй сая толгой малтай болсон. Жилд 10-15 сая ширхэг арьс ширийг гадагш нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж байгаа. Үүнийг боловсруулдаг болбол малчдын амьдрал, ХАА-н салбарт маш их өгөөжтэй салбарыг бий болгоно гэж нэлээд судалгаа хийсэн. ХАА-н салбараа бид сүүлийн 20-иод жилд нэлээд орхигдуулсан. Энэ салбарт нэлээд анхаарч ажиллана гэдэг саналыг  форумд оролцогчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлж байна.

Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг  8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна гэдэг бол Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна. Дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс бид эхлэх талаар ОХУ-ын Тээврийн сайд М.Ю Соколовт танилцуулсан. Үүнийг нэлээд найрсгаар хүлээж авлаа.

Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон 3 транзит тээврийн төслийг танилцуулж байгаа. Үүн дээр Дэд бүтэц гэсэн том төсөл байгаа. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлье гэдгийг Владивостокийн уулзалтын үеэр та бүхэнд танилцуулахад таатай байна.

2017 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705,3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46,8 хувь өссөн таатай мэдээ байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33,4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,5 хувь, ОХУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүн 671, 9 сая ам.доллар буюу 49, 5 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд чамлалттай байгаа. Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах хэрэгтэйг энэ статистик тоо харуулж байна.

ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгахын тулд ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг бас дэвшүүлсэн.

Ойрын үед ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд манай саналыг хүлээн авч нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах нь Алс Дорнодын энэ бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн орчинг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол, Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг таниулах, бизнесийн холбоо тогтоох, гэрээ хэлэлцээ байгуулах боломжийг эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ чуулга уулзалт улам бүр хүрээгээ тэлж Ази, Номхон далайн асар уудам орон зай дахь бизнесийн тоглогчдын чуулга уулзалт болох ирээдүй харагдлаж байна.

Энэ чуулга уулзалтад би удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож байна.  Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад амжилт хүсье” гэлээ.


ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
  • 2025/04/28 12:34:23БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020