• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/05/30
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 95.8 хувиар дэмжлээ

thumbnail viber_image_2026-03-30_16-28-52-026viber_image_2026-03-30_16-28-52-026
2026/03/30 4:33:39
Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 95.8 хувиар дэмжлээ

Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг МАН-аас 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд,

  • Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
  • Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө хэмээн заасан юм.

Ням-Осорын Учрал 2003 онд “Их Засаг” лицей сургууль. 2007 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Их Британийн Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан.

  • 2010-2016 онд “Рояал Академи”, “Рояал” олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал,
  • 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
  • 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч,
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга,
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд,
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд,
  • 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга,
  • 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын даргаар ажиллаж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/05/29 5:07:38Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
  • 2026/05/25 11:59:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
  • 2026/05/25 11:20:28Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2026/05/24 3:04:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
  • 2026/05/22 2:59:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • 2026/05/22 9:14:25Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
  • 2026/05/21 3:57:24Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
  • 2026/05/20 7:36:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
  • 2026/05/20 4:34:42Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
  • 2026/05/20 3:00:07Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020