• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/03/21
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

БНАЛАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

thumbnail laoslaos
2021/05/13 11:49:49
БНАЛАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ажил хэрэгчээр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлтэй ирсэн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн БНАЛАУ-ын Вьентьян хотыг БНХАУ-ын Юнань мужийн Куньминь хоттой холбох төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар мэдээлэл авсан гэдгээ хэлж, далайд гарцгүй, хөдөө аж ахуйд суурилсан, хүн ам цөөтэй Монгол Улс болон БНАЛАУ-ын хувьд дэд бүтцээр холбогдох нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжуудыг нээнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв. Мөн тэрбээр 2022 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, улмаар БНАЛАУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон бөгөөд зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор бус, 21 аймаг, 330 сумаар төсөөлж, алслагдсан сумдын аж амьдралтай танилцаж ажиллахыг санал болгосон юм. Мөн БНАЛАУ-ын Ерөнхийлөгчид халуун дотно хариу мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү. 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/03/20 9:11:53“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
  • 2026/03/20 2:11:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • 2026/03/18 2:10:48Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
  • 2026/03/18 2:07:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
  • 2026/03/17 3:50:47У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
  • 2026/03/17 1:01:12У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
  • 2026/03/16 5:45:43Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2026/03/16 11:41:34У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
  • 2026/03/12 3:13:33“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • 2026/03/10 2:29:57НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020