• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан илгээлт явуулав

thumbnail 600x600600x600
2017/08/18 7:05:07
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан илгээлт явуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан илгээлт явуулав. Уг илгээлтийг МҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтэд:

“Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн зүтгэлтнүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхэнд Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд цаашдын ажил үйлст тань амжилтын дээдийг ерөөе.

Түүх сөхвөл 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт орших Ерөөгийн алтны уурхайн орос, монгол ажилчид эвлэлдэн нэгдэж, хөдөлмөрлөх эрхээ хамгаалан тэмцснээр Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсэх эхлэл тавигдаж байжээ. Хожим Ардын хувьсгалын дараачаас “Үйлдвэрчний эвлэл” албан ёсоор үүсч Худалдаа – Үйлдвэрийн албан хаагчдын эвлэл, Улсын албан хаагчдын эвлэл, Тээх нэвтрүүлэхийн товчоо эвлэл, Эмнэлэг ариун цэвэр, хөдөлмөрийн эвлэлүүд гэсэн салбарууд нийт 3312 гишүүдтэй байсан байна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн дүрэм 1936 онд “Аймаг, хотын товчоод ба үндсэн үүр, төлөөлөгчийн дүрэм” нэртэй зохиогдож, удаа дараа шинэчлэгдсээр ирсэн ба 1992 оноос олон улсын жишигт нийцсэн бүтэц зохион байгуулалт, дүрэм, мөрийн хөтөлбөртэй болсон байна.

Үүнээс өмнө социалист үзэл суртлын нөлөөн дор монголын нийгмийг иргэний сайн дурын үүсгэл санаалчлагын байгууллагатай гэж харагдуулах зорилгод үйлчилдэг, төрөөс батлаж өгсөн дүрэм журам, заавар, тогтоол шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулдаг, бие даасан байр суурьгүй, хуурмаг (pseudo) төрийн бус байгууллагуудын нэг байлаа. Коммунист дэглэм Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо зэрэг хуурмаг төрийн бус байгууллагууд байгуулж иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хангасан мэт харагдуулах жүжиг дэглэдэг байсан үе ард хоцорч Монголын үйлдвэрчний эвлэл жинхэнэ утгаараа төрийн бус байгууллага болон хөгжиж өдгөө эгнээндээ 450 мянга орчим гишүүд, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотой бодит иргэний нийгмийн байгууллага хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

1991 онд Улсын Бага Хурал “МҮЭ-ийн эрхийн тухай” хуулийг батлан гаргаснаар хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд дэвшил гарч, уг хуулийн үзэл санаагаар Монголын Үйлдвэрчний Эвлэл өөрчлөгдөн зохион байгуулагдсан байдаг. Чөлөөт зах зээлийн орчинд хөдөлмөр эрхлэж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчинг бий болгох, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог хөгжүүлэхэд шинэчлэгдсэн Үйлдвэрчний эвлэл чамлахааргүй үүрэг гүйцэтгэсэн.

Ажил олгогчид, Засгийн газар болон хөдөлмөр эрхлэгчдийн хооронд байгуулдаг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр нийгмийн хэм хэмжээ болон хэвшсэн нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэгэн том гавъяа гэдгийг энэ өдөр цохон тэмдэглэхийг хүсч байна.

Цаашид Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрчдийн эрхийн төлөөх манаандаа тууштай зогсч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд олон мянган идэвхтэн сонгуультан, ажилтан, ҮЭ-ийн гишүүдийнхээ хамтаар цуцалтгүй зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхний ажил амьдралд аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе” гэжээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ
  • 2025/07/10 4:35:56Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
  • 2025/07/10 3:46:48Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
  • 2025/07/10 1:30:22Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ
  • 2025/07/10 1:12:41Дипломат цол хүртээлээ
  • 2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
  • 2025/07/09 5:22:28Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо
  • 2025/07/09 2:02:59Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • 2025/07/09 11:30:14Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020