• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/06
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чинар Рустамоваг хүлээн авч уулзлаа

thumbnail 600x600600x600
2017/08/15 7:35:50
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чинар Рустамоваг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовоос Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн талархлын захидлыг гардууллаа. Мөн ирэх есдүгээр сард Туркменстан Улсын нийслэл Ашхабад хотноо болох Азийн тоглолтын урилгыг гардуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариу талархал илэрхийлээд, төлөвлөсөн ажил их байгаа тул Азийн тоглолтод оролцож амжихгүй гээд Монгол Улсаас оролцох баг тамирчдаа дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Тус наадамд нийт 64 орны баг тамирчид оролцох бөгөөд Монгол Улсаас 183 тамирчин оролцохоор болсон нь БНХАУ-аас оролцох тамирчидтай эн тэнцэх тоо юм гэдгийг Элчин сайд Ч.Рустамова онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ 2017 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, ирэх 4 жилд Монгол Улс, Туркменстан Улсын уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Туркменстан Улс байгалийн баялгаа зохистой ашигладаг туршлагыг Монголын тал анхаарч үзэх, тус улс сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх том төслүүд зарлаж байгаа нь мөн анхаарч судлахуйц ажил мөн гэдгийг тэмдэглэв.

Туркменстан нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог орон юм. Туркменстан Улсын талаас Монгол Улсад БНХАУ-ын нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх боломжтой, мөн Монгол Улсаас мах авах боломжтой зэрэг ажил хэрэгч саналуудыг илэрхийлж байв. Монголын ноолууран бүтээгдэхүүн ч гадаад зах зээлд эрэлттэй байгааг Элчин сайд Ч.Рустамова онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнесийн салбараас төрсөн хүн Монгол Улсын Төрийн тэргүүн болсны хувьд Туркменстаны талаас ажил хэрэгч саналууд тавьж буйд талархал илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд  Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай цагтаа Туркменстан Улсад айлчлуулахаар урьсан болохыг уламжлав.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урилгыг талархан хүлээж авлаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • 2025/07/03 11:14:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/02 12:28:103х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
  • 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
  • 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
  • 2025/06/25 4:44:24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/25 1:44:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/25 9:01:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020