• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/08
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд үлдээсэн захиас

thumbnail viber_image_2021-04-22_14-50-15viber_image_2021-04-22_14-50-15
2021/06/25 8:29:29
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд үлдээсэн захиас

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн хувьд миний бие эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдлэх, эрх чөлөө шударга ёсыг сахин хамгаалах, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлэх, экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалах, экспортын шинэ эринийг эхлүүлж, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэх эрхэм зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө  хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж ирлээ. Өнгөрсөн хугацаанд миний санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил, бий болгосон боломж, эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн тээж, Төрийн тэргүүний хувьд дараах тодорхой асуудалд онцгой анхаарч ажиллахыг төрт ёсны залгамж чанарыг дээдлэн ДААЛГАВАР болгон захиж байна.

  1. Коронавирусийн цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалд Монгол төрийн тэргүүний байр сууринаас дүгнэлт хийж, монгол хүний хөгжлийн үндсэн хүчин зүйл болсон  боловсролын хоцрогдлыг арилгаж, коронавирусийн өмнөх үеийн хүүхдийн боловсролын чанарын түвшинд богино хугацаанд хүргэх зорилтот хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, түүнчлэн коронавирусийн мутацид орсон хувилбар болох “дельта” вирусээс үүдэн Монгол Улсад цар тахлын хоёр дахь давалгаа эхлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх;
  2. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд нарын төрийн өндөр албан тушаалтнууд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нь Монголын болон олон улсын хуулийн байгууллагаар тогтоогдсоныг үндэслэн уг гэрээг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах арга хэмжээ авах;
  3. 2009 оны Монгол Улс, БНХАУ-ын  хооронд байгуулсан (Своп) хэлцлийн 15 тэрбум юань, 2018-2021 онд хууль хяналтын байгууллага (АТГ, Прокурор)-ын  оффшор бүсэд илрүүлсэн  4 орчим их наяд төгрөгийг Монгол банканд  татан төвлөрүүлж, экспортод чиглэсэн үйлдвэрлэл (Дарханы арьс ширний цогцолбор гм)-ийг  дэмжих, нам бус, олон нийтийн оролцоонд тулгуурласан судалгаагаар тогтоогдсон дампуурсан болон, үйл ажиллагаа нь саарсан аж ахуйн нэгжүүдийг сэргээх зорилгоор урт хугацааны нэн хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжих, аж ахуйн нэгжээс төлсөн ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, төлж чадаагүй өрийг чөлөөлөх;
  4. Төрийн мэдлийн “Овоот хяр”-ын ордын 100 хүртэлх тонн алтыг олборлож, боловсруулах үйлдвэр байгуулж, бий болгосон  валютын нөөцөөр хүнд аж үйлдвэрийн (Зэс-алтны, ган-төмөрлөгийн, кокс-химийн) салбарыг санхүүжүүлэх;
  5. Монгол инженерүүдийн оюун ухаан, монгол залуучуудын хүч хөдөлмөрөөр бүтээсэн 800 гаруй км  төмөр замын их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан 6,000 км хүртэлх төмөр замыг  барьж байгуулах;
  6. Эрдэс баялгийн онцгой сав нутаг – говийн бүсийн цөлжилтийг зогсооход уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг татан оруулж, усжуулах, шинэ хот байгуулах ажлыг хэрэгжүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/08 12:12:42Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/07/07 4:42:50Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
  • 2025/07/07 1:51:45Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/07/07 1:27:20Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
  • 2025/07/07 12:42:06Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/07/06 3:54:21Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • 2025/07/03 11:14:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/02 12:28:103х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020