• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/08/02
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймэр унтраахад идэвх санаачилгатай ажилласан иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

thumbnail 600x600600x600
2017/08/02 8:15:09
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймэр унтраахад идэвх санаачилгатай ажилласан иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ.

Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм. Одоо энэ санаа, зүтгэлийг удирдан зохион байгуулах зөв менежмент, чиглүүлэх арга зам хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцоллоо.

Уулзалтад  гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн  төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.

Уулзалтад хүрэлцэн ирсэн “Шавь” цогцолбор сургуулийн 2Е ангийн сурагч А.Анударьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан хандаж, анги хамт олондоо өөрийнх нь талархлыг дамжуулахыг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймрийн аюул тулгарахад сайн дураараа эвлэлдэн нэгдэж түймэр унтраах үйл ажиллагаанд оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүлж байгааг ОБЕГ-аар дамжуулан хүн нэг бүрт хүргүүлэх юм. Өнөөдөр төлөөлөл болон зөвлөлдөх уулзалтад ирсэн иргэдэд уг талархлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.

Энэ наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын дансанд нийт 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн байна. Үүний дотор “Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл”-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудад гадаадын 12 улсад ажиллаж амьдарч буй  монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг  гардуулан өгсөн байна.

Гэвч түймрийн аюул хараахан намжаагүй байна. Наймдугаар сарын 2-ны өдрийн буюу өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 14 газар түймэртэй байгаагийн 9 нь Сэлэнгэ аймагт, 3 нь Булган аймагт, Хөвсгөл, Завхан аймагт тус бүр нэг түймэр асч байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ОБЕГ, холбогдох байгуулагуудаас нэмэлт хүн, хүч илгээж байгаа юм байна. Ой хээрийн түймрийн аюул ийнхүү буурахгүй байгаад хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ч ихээхэн нөлөөлж байгаа юм. Нийт гарсан гал түймрийн 70 гаруй хувь нь хүний үйлдэл, анхаарал, болгоомжгүйгээс үүдэн үүссэнийг мэргэжлийн байгууллагууд тухай үед нь тогтоосон билээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020