• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/11/03
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана

thumbnail 240024985_1156908298137318_5214245776723155477_n240024985_1156908298137318_5214245776723155477_n
2021/08/25 5:26:01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  МҮЭХ-ны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

МҮЭХ-той хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх зэрэг   чиглэлээр хамтарч ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэн батлахад МҮЭХ-ны хүчин зүтгэл их байсныг тэмдэглэв. Ирэх сарын эхээр зохион байгуулах цар тахлын эсрэг төр, хувийн хэвшлийн зөвлөгөөнд МҮЭХ оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа МҮЭХ-той нягт хамтран ажиллаж байсныг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэмдэглэлээ. Түүний дотор дөрвөн төрлийн татварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг иргэдэд ээлтэй байдлаар шийдсэнд талархаж байдгаа илэрхийлэв. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахад хүчин чармайлт гаргасныг онцоллоо. Цаашид энэ хуулийн хэрэгжилтэд анхаарах, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ одоогийнхоос дордуулахгүй батлахад анхаарахыг хүсэв.

МҮЭХ-ны төлөөлөл үндэсний бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, төрийн өмчит болон компаниуд ажилчиддаа хувьцаа эзэмшүүлдэг байх, боловсролын салбарынхны цалинг дундаж цалингийн хэмжээнд хүргэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/10/31 3:26:17“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
  • 2025/10/30 11:10:00Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • 2025/10/29 2:21:55Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо
  • 2025/10/29 12:13:15“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо
  • 2025/10/28 2:10:16“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2025/10/24 4:15:53Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • 2025/10/24 2:18:07“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/10/24 12:48:17Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
  • 2025/10/21 2:59:55“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2025” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ
  • 2025/10/20 11:12:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020