• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/01/23
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа

thumbnail 600x600 (1)600x600 (1)
2017/07/19 9:08:05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргээд, тангараг өргөж ажлаа эхэлсэн даруйдаа өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв. Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад цаашид хоёр орны харилцааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад хамтын ажиллагааны хоёр тодорхой санал тавьсны нэг нь оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд тус улсаас тусламж хүслээ. Мөн АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд шинэ тутам Монгол Улсын ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсныг тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос үүдээд Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх асуудлыг хөндөж тавилаа. Ингэснээр эмэгтэйчүүдийн ажлын байр олноор бий болно гэж үзэж байгаа юм. Кампучи, Мавритан, Өмнөд Судан зэрэг улс орнууд оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээ тус улсын зах зээлд нийлүүлэхэд татвар төлөхгүй байх хуулийг АНУ-ын Конгресс гаргасан байдаг байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудаас авлигатай тэмцэх болон оффшор бүст байгаа хууль бус орлогыг нээн илрүүлэхэд Монгол Улсад туслахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй экспортлох тухайд дээр дурдсан бусад улс орнуудтай адил боломж Монгол Улсад олгох асуудлыг судалж үзэхээр боллоо. Тэрбээр АНУ Монгол Улстай хөдөө аж ахуйн болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар сонирхож байгаа, эхний төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгааг дурдлаа. Мөн МСС-ийн хоёр дахь компакт хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галттай уулзах үеэрээ хоёр орны харилцааг цаашид хэрхэн өргөжүүлж, эдийн засгийн хувьд үр дүнтэй хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/01/23 9:37:51Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2026/01/23 3:31:12НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2026/01/19 5:01:22“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
  • 2026/01/16 5:27:15Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
  • 2026/01/16 12:59:43Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
  • 2026/01/16 12:19:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • 2026/01/15 1:33:54“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
  • 2026/01/09 3:14:51“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • 2026/01/01 12:00:15Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ
  • 2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020