• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2021/01/23
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер бараалхав

thumbnail 600x600 (1)600x600 (1)
2017/07/18 9:11:38
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Берлин хотын дарга Михаель Мюллер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Берлин хотын дарга Михаель Мюллер зүүн Берлин хотын утааг арилган агаарыг цэвэрлэж, замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдсэн тухай туршлагаасаа хуваалцсан юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэн Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч, хатагтай Сабинэ Кунст энэ үеэр тус сургуулийн Монгол хэлний тэнхим цаашид ч үйл ажиллагаа өргөжүүлэн зөвхөн орчуулагч бэлтгэх бус, аялал жуулчлал, археологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр болоод буйг хэлэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.

Уулзалтын дараа ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер, Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч Сабинэ Кунст нараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Улаанбаатар хотод агаарын бохирдол, утааны асуудал үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн талаар сая уулзалтын үеэр яригдлаа. Зүүн Берлин хотын агаарын бохирдлыг арилгасан туршлагаасаа та танилцуулна уу?

 Берлин хотын дарга Михаель Мюллер: -Зүүн Берлин хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бидний хийж буй ажил одоо ч үргэлжилж байна. Юуны өмнө бид тээврийн хэрэгслийн асуудлыг зохицуулах гэж үзсэн. Цахилгаан тээврийн хэрэгслийг илүү нэвтрүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанаар хөдөлгөх, хувийн машинуудыг цахилгаан техникээр ажиллуулах, орон сууцны барилгад аль болохоор байгальд ээлтэй барилгын материалыг ашиглаж агаарын бохирдол үүсгэхгүй байх тал дэр маш их анхаарч ажиллаж байна. Аль болохоор хүхрийн ислийг багасгах чиглэлд маш их анхаарч байгаа. Бидний энэ ажил хараахан дуусаагүй байна.

-Хэдийд агаарын бохирдлын асуудлыг цогцоор шийдэж чадах бол?

-Бидний зорилго бол 2050 он гэхэд Зүүн Берлин хот цаг агаарын өөрчлөлтөөс үл хамаарсан, биеэ даасан эрүүл хот болох ёстой. 1990 онтой харьцуулахад хүхрийн ислийн хэмжээ 2050 онд 85 хувиар буурсан байх ёстой гэсэн том зорилт тавиад байна.

– Хумболдтын их сургуулийн бүрэлдэхүүнд Монгол судлалын тэнхим ажилладаг нь таатай байна. Танай тэнхим үйл ажиллагаага цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ? Та сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа аялал жуулчлал, археологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжтой гэж хэллээ шүү дээ?

Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч Сабинэ Кунст:

-Хумболдтын их сургуулийн Монгол судлалын тэнхим бол их олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Европдоо загвар болсон тэнхим. Хичээлээ өнөөг хүртэл хаалгүй явуулж байна. Монгол хэлний сургалтаа бид цаашдаа ч хаалгүй үргэлжлүүлнэ. Хумболдтын их сургууль 2030 он хүртэлх үйл ажиллагааны зорилгоо тодорхойлсон чиглэлээ гаргаж байгаа. Энэхүү чиглэлдээ сургалтынхаа хөтөлбөрийг илүү өргөжүүлэх боломжуудыг судалж байна.

Монгол хэлний сургалтын тухайд зөвхөн хэл, соёл заагаад зогсохгүй, яаж өргөжүүлэх вэ гэсэн судалгаа хийж байна. Өргөжүүлнэ гэдэг маань зөвхөн хичээл заах төдийгүй, дадлага хийх боломжуудыг бүрдүүлэх боломжуудыг судалж байгаа юм.

Монгол орон аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гаргасан. Монголын аялал жуулчлалын хөтөлбөртэй холбогдуулж бид оюутнуудад дадлага хийх боломж бүрдүүлэх, мөн жуулчдын хөтчөөр ажиллуулах боломжтой гэж үзэж байна.

Хоёр орны археологийн хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байгаа. Үүнтэй уялдуулж археологийн чиглэлээр дадлага хийх давхар боломж бүрдүүлэх асуудлыг бид бас ярьж байгаа. Эдгээр боломж байгаа талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал солилцлоо.

-Танай тэнхим хэчнээн оюутантай вэ?

-Монгол хэл судалдаг 50 гаруй оюутан бий.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2021/01/22 4:53:04Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ
  • 2021/01/22 3:14:09Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2021/01/21 5:56:36Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна
  • 2021/01/21 4:32:18Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарлалаа
  • 2021/01/20 11:58:03Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна
  • 2021/01/18 5:10:53Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ
  • 2021/01/08 3:03:00Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
  • 2020/12/30 6:44:52Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм
  • 2020/12/29 7:03:13Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг шагналаа
  • 2020/12/23 2:55:03Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг тэмдэглэсэн “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Видео

thumbnail _MG_6526_MG_6526
2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail GB5_0354
GB5_0354
2020/09/24 2:48:20Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй!
thumbnail Suld (1)
Suld (1)
2020/06/30 11:43:10Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа
thumbnail F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
2020/06/19 7:01:55Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа
thumbnail GBT_3580
GBT_3580
2020/02/10 5:37:24Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 2019 оны туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг хааж үг хэлэв
thumbnail OTGO8413
OTGO8413
2019/11/25 1:12:46Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020