• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/12
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтоос ажлаа эхэллээ

thumbnail 600x600 (1)600x600 (1)
2017/07/16 9:16:47
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтоос ажлаа эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цурманд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.

Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.

Түймрийн голомтод ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цуравд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор  хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Батсүмбэр сумаас хойш 20 км-т ойн түймэртэй бүст ажиллах үед бороо орж эхэлсэн юм.


ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/10 2:46:19Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа     
  • 2025/06/06 4:53:44Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/06 1:10:18Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/06 11:25:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
  • 2025/06/05 10:28:47Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
  • 2025/06/04 4:11:56Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо
  • 2025/06/04 11:38:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
  • 2025/06/04 10:12:37“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
  • 2025/06/02 10:04:43Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/02 6:01:06Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020