• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/19
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна

thumbnail ugug
2021/11/09 2:26:34
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч  У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслийн талаар танилцууллаа.

Төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг угсарч дуусан, агаарт шалгах техникийн нислэг үйлдээд байна. Эдгээрийг сураггүй болсон иргэдийг хайх, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх, ой, хээрийн түймрийн үед гал сөнөөгч, шүхэрчдийг зөөвөрлөхөд ашиглахаар төлөвлөжээ.

Нисдэг тэрэгнүүд нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой, цагт 550 мянган төгрөгийн зардал шаарддаг нь одоо ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдээс найм дахин хямд гэсэн үг юм. Одоогоор 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг сургаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай уулзлаа. Онцгой байдлын байгууллага улс орныхоо төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болж бэхжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд онцгой байдлын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлэхийн төлөө  нягт хамтран ажиллахаа хэлэв.

Цаашид:

  • Гамшгийн менежментийн арга технологи, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник, технологийн шинэчлэлээ хурдтай хийх;
  • Гамшгаас хамгаалах улсын албадыг бэхжүүлж, ажлыг нь төлөвшүүлэх, ажлын уялдаа холбоо, чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;
  • Үндэсний аврах бригадыг ямар ч нөхцөлд, хаана ч үүрэг гүйцэтгэх чадвартай болгон бэхжүүлэх;
  • Байгалийн аюулт үзэгдэл, ялангуяа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх;
  • Газрын тос боловсруулах үйлдвэр, хий дамжуулах хоолой, усан цахилгаан станц зэргийн барих болон ашиглалтын үед аюулгүй байдлыг нь хангах, хяналт тавих мэргэжилтнүүдийг бэлтгэх;
  • Гамшгаас хамгаалах зарлан мэдээлэл, дохиоллын цахим системийн найдвартай байдлыг хангах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн хүнс, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай иж бүрэн механикжсан агуулах барих, гамшиг, осолтой тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгохтой холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн Гамшгийн үеийн шуурхай удирдлагын төв байгуулах, аврах ажиллагааны багаж, тоног төхөөрөмж, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалтыг сайжруулах, энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/18 1:23:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо
  • 2025/07/18 12:58:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/18 12:44:43Гадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна
  • 2025/07/18 12:14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/18 12:10:59Унгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/18 12:04:03Словенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/17 11:00:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/07/17 11:00:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/07/17 10:59:12Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/17 10:25:07НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020