• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/10
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Сонгинохайрхан дүүргийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад захиас даалгавар өгч, ард түмний дэмжлэг ард нь байгаа шүү хэмээн санууллаа

thumbnail 600x600600x600
2018/01/20 4:23:48
Сонгинохайрхан дүүргийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад захиас даалгавар өгч, ард түмний дэмжлэг ард нь байгаа шүү хэмээн санууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн өнөөдөр МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Амралтын өдөр цаг заваа гаргаж, уулзалтад ирсэн Та бүхэнд баярлалаа. Сонгуулийн үеэр би иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлсэн. Мөн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлаар иргэд Та бүхний санал, сэтгэгдлийг сонсох гэж уулзалт зохион байгуулж байгаа” гэлээ.

Ингээд иргэд нийгмийн өнөөгиийн байдал, өөрсдийнх нь амьдралд тулгамдаж байгаа асуудал болон улс эх орныхоо ирээдүйд санаа зовж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.

СХД–ийн 26-р хорооны иргэн М.Цэдэн–Иш “Би өнөөдөр 289 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Монгол Улсын төр, төсөвт байгууллагад насаараа ажилласан байж, ийм л тэтгэвэр авч байгаа. Энэ хэмжээний тэтгэврээр ажил олдохгүй байгаа олон үр хүүхдээ тэтгэж, тэжээж байгаа олон хөгшин бий. Өнөөдөр төр засгийн бодлого зохицуулалт муугаас болж шатахууны үнэ нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Үүнийг нь дагаад өргөн хэрэглээний барааны үнэ замбараагүй өсч, Цагаан сарынхаа бэлтгэлийг хийх байтугай хэдэн төгрөгөө амьдралдаа хүргэх гэж зовж байна. Ийм бодлого, шийдвэргүй байж болохгүй ээ. Төр засгийн шийдвэр ард түмнийхээ эсрэг үйлчилж байгаад бухимдалтай байна.”

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Манлай малчин Мөнхөө

“Би уул уурхайгаас болж булаг шанд нь ширгэж байгаа Өмнөгөвь аймгаас ирлээ. Одоо уул, уурхайнхан газрын гүний ус хэрэглэж, биднийг уух усгүй болгох гэж байна. Энэ асуудалд Ерөнхийлөгчийг анхаарлаа хандуулж өгнө үү гэж хүсэж байна.”

СХД–ийн 2–р хорооны иргэн Сүхээ “Монголын ард түмнийг ядууруулж байгаад миний дургүй хүрч байна. Биднийг доромжилж байна. Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмлээ гэж байна. Үүгээр бид юу авах юм бэ. МАН төрд гарч, ард түмнээ дээрэлхэж, доромжилсоор олон төрлийн татвар нэмлээ. Үүнийг нь бид юугаар өгөх юм, юугаар амьдрах юм бэ. Энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. Монголын ард түмнийг элгээр нь мөлхүүлж байна. Сонгинохайрханчууд энэ УИХ-ыг тарааж өгнө үү гэж хүсэж байна.

СХД–ийн иргэн Батчулуун

“Утаа, түгжрэл харанхуй гудамж бол аз жаргалтай Улаанбаатар биш. Та бүхний ирээдүй болсон хүүхдүүдэд ирээдүйн баталгаа алга. Энэ зааланд сууж байгаа иргэдийн орлого сүүлийн 10 жилд нэмэгдсэн үү? Үгүй. Энэ бол бодит байдал. Гэтэл УИХ-д сууж байгаа гишүүд дээд туйл болж, иргэд доод туйл болсон байна. Өдөр бүр гарч байгаа хууль тогтоомж доод туйл руу чиглэж, бидний эрхийг зөрчиж байна. Доод туйлд байгаа иргэд бид нэг удаагийн зориг гаргаад УИХ-ыг тараах хэрэгтэй. Харин УИХ-ыг тараахад сүргийн манлай хэрэгтэй. Энэ манлай нь та байгаасай гэж хүсэж байна.”

СХД–ийн 3-р хорооны иргэн Л.Хишигбаяр

“Өнөөдөр Монголын алтан төрийн нэр хүнд унаж дууслаа. Хүчингийн хэрэгт орооцолддог, амлалтаа биелүүлдэггүй, ийм УИХ-ыг тараахаас өөр аргагүй. Хоёрдугаарт, Монголын уул, уурхай гэдэг зүйл байхгүй боллоо. Баялагтай газар бүрт гадаадын иргэн байна. Монголд яагаад ганц уурхай байж болохгүй байгаа юм бэ.”

СХД–ийн 24-р хорооны иргэн Цэрэндаш“Ард түмэн та биднийг аятай тухтай байлгана гэж гарсан УИХ-ын гишүүд хэлсэн амнаасаа буцлаа. Танана, тайрна, зогсооно, гацаана гэж байна. Одоо хормой, хот хов жив ярьж, хоёр хуваагдсан явуургүй, ухаангүй, удирдлага муутай УИХ-ын хэрэг байхгүй. Энэ УИХ-ыг тараах хэрэгтэй гэсэн санал хэлмээр байна. ”

СХД–ийн 1-р хорооны иргэн Ванчиндорж

“Монгол Улсын төр засаг бузартсан байна. Бөгс, бөөр л ярьдаг боллоо. Төрөө цэвэрлэж, төрөө ариусгах хэрэгтэй. Энэ айлын гал голомтын хойморт гарч суучихаад ийм байж болохгүй. Таны ард Монголын ард түмэн бий. УИХ-ын 76 гишүүн таныг сонгоогүй. Энэ УИХ-ыг тараая гэж бодож байгаа. Монголын 18 аймаг гээд явах юм бол  таныг дэмжихгүй хүн байхгүй гэж бодож байна. Төрөө цэвэрлэж, ариусгах хэрэгтэй. Энэ ажлыг та зохион байгуулах хэрэгтэй.”

СХД–ийн 10–р хорооны иргэн Д.Мягмарсүрэн

“1985 оноос хойш төрсөн залуус нийгмийн идэвх муу байна. Баар, цэнгээний газраар л явж байна. Тиймээс архидалт, садар самуунтай хатуу тэмцэх хэрэгтэй. Төрсөн эх орондоо хятадуудад дээрэлхүүлж байна. Төрийн хамгаалалтад орсон гадаад иргэд олон байна. Тиймээс УИХ-ыг тараая. Тараахдаа хоёргүй сэтгэлээр нэгдээсэй гэж иргэдийг уриалж байна.”

СХД–ийн 24–р хорооны иргэн Б.Сталин

“Монгол Улсын аюулгүй байдал алдагдсан. Хил хамгаалах аюулгүй байдал байгаа хэдий ч дотооддоо аюулгүй байдал алдагдсан байна. Биднийг хамгаалах гэж УИХ-ын гишүүд сонгогдсон ч хээл хахууль авч, хоорондоо наймаалцаж байна. Аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ 76-г тараах хэрэгтэй. Бид таны ард байгаа. Улсынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргээ босгосон ч яадаг юм бэ.”

СХД–ийн иргэн

“Дагуул хот гэж ярьж байгааг би дэмжиж байгаа. Саяхан би Манжуур явж үзлээ. Тэнд зохион байгуулалт маш сайн байна. Ганцхан цаг яваад ирэх тэр газрыг дарга нар үзсэн байх гэж бодож байна. Эхлээд барилгаа бариад, дэд бүтцээ шийдээд дараа нь иргэдээ оруулах хэрэгтэй юм байна. ”

СХД–ийн 18–р хорооны иргэн Бямбацогт “Тэтгэврийн насыг нэмэх биш багасгамаар байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудал байна. Улсад байдаг 51 хувь нь байдаг юм уу. УИХ-аас нүдний булай болсон бүх зүйл дуулдаж байна. Энэ УИХ-ыг тарааж өгөөч ээ. Төр засагтаа итгэх итгэл гэж алга. Энэ шаар, шавхруу болсон эрх баригчдыг тарааж өгнө үү. Бид энэ саналыг дэмжинэ ээ.”

СХД–ийн 27–р хорооны иргэн Ж.Миеэ “Өнөөдөр бид гороо амсаж байна. Мөнгөний төлөө намчирхаж явсан хүмүүсийг сонгож, гороо амсаж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мөнгөөр, луйвраар гарсан гишүүд олон байна. Кноп дарж хууль баталж байна гэнэ. Ард түмэн энэ хавраас үүргээ гүйцэтгэх ёстой. Ардын засаглалтай болж, УИХ-ыг тараах ёстой.”

СХД-ийн иргэн

“Өмхийрсөн нууранд байгаа загас ямар байдаг бол бид тийм л зовлонд байна. Энд үг хэлж байгаа нэг ч хүн жаргалтай байгаа гэж үг хэлэхгүй байна. Монголчууд өнөөдөр намчирхлын шуурганд өртсөн. УИХ-ыг тараахаас гадна, намчирхах гэсэн зүйлийг болиулах хэрэгтэй. Сүүлийн найдвар та болж байна.” Гэх мэтээр Сонгинохайрхан дүүргийн иргэд санал бодлоо хуваалцлаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Иргэд Та бүхэнд баярлалаа. Нийтдээ 60 орчим иргэн санал бодлоо хэллээ. УИХ-ын нэр хүнд тааруу байгааг уулзалт бүрээр иргэд ярьж байна. Мөн уул уурхайн асуудлыг та бүхэн хөндөж байна. Би та бүхэнтэй адил санаа,  бодолтой байгаа. Уул, уурхайн бизнестэй  иргэд энэ УИХ-д орох ёсгүй юм. Өнөөдөр иргэдийн хөндөн ярьсан Тост, тосонбумын асуудал үүний нэг нэгжээ болов уу.

Нэг иргэн дандаа АН-ын иргэд ирчихээд яриад байна гэж хэллээ. Уулзалтын зарыг олон хоногийн өмнө тараасан. Үүнд, хэн ч орж ирэх нь нээлттэй гэдгийг хэлмээр байна. Утааны асуудалд ч бид ижилхэн л санаа зовж, ярьж байна. Зах зээл дээр бэлэн болчихсон орон сууцанд зарим төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалаад оруулах боломж байгаа. Мөн иргэдийн өрийг дарах асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Байгалийн баялгаа зохистой хуваарилах ёстой.” гэлээ. Мөн цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтад оролцуулах, өөрсдийн гараар бүтээн байгуулах энэ хөдөлмөрт монгол залуус оролцох ёстой талаар танилцууллаа.


ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
  • 2025/04/28 12:34:23БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020