• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Я.Содбаатар: Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна

thumbnail received_538118107208875received_538118107208875
2022/01/29 2:26:25
Я.Содбаатар: Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

“Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох сайд нартай уулзаж, КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг хамгаалах талаар цогц арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх асуудлаар тодорхой санал, чиглэлийг өгсөн. Энэ дагуу Монгол Улсын Их Хурал, Засгийн газар санаачилгатай ажиллаж, ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийх байдлаар нэн бага орлоготой, тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдэд чиглэсэн томоохон арга хэмжээ авч байгаад талархал илэрхийлж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас бараа, үйлчилгээний нийлүүлэлт доголдох, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх буурах, тээвэр ложистикийн саатал үүсэх, шатахууны үнийн өсөлт, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг хүндрэлүүд гарч, 2021 онд инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн. Энэ бүхэн иргэдийн орлогод шууд дарамт болж, нөхцөл байдал амаргүй байна. Иргэдийн зүгээс ч тулгамдаж буй эдгээр асуудал, амьжиргаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газар дэмжиж, нийгмийн чиглэлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна.

Сүүлийн хоёр жилд төр, засгийн зүгээс цар тахлын иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд багагүй дэмжлэгийг үзүүлж ирсэн. Гэвч инфляцын түвшин, бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь эмзэг, бага орлоготой иргэд, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт ноцтой нөлөө үзүүлж байна.

Өнөөдөр Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган ахмад настан байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 421 мянган төгрөг байсан. Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна. Иймд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, мөн бусад тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болж байна. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сар бүр 288 мянган төгрөг болгож, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Үүнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол цаг үеэ олсон шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй 71 мянган иргэн, бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган иргэн, нийлээд 500 мянга гаруй иргэний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр болж байна.

Цаашид дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал, дэлхийн улс орон бүрт тохиолдож байгаа нийлүүлэлтийн доголдол, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх, тээвэр ложистиктой холбоотой хүндрэлүүдийг даван туулах чиглэлд Засгийн газрын түвшинд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иргэдийн амьжиргааг хамгаалах, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, зах зээлийн бус зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих зэрэг ажилд анхаарал хандуулан ажиллах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг бодлого, нэгдсэн ойлголтоор асуудалд хандаж байгаа учраас орлого багатай иргэдэд чиглэсэн, тодруулбал, 500 гаруй мянган иргэний амьжиргааг дэмжих шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү шийдлийг дэмжиж байгааг тодотгож хэлье” гэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ
  • 2025/07/10 4:35:56Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
  • 2025/07/10 3:46:48Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
  • 2025/07/10 1:30:22Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ
  • 2025/07/10 1:12:41Дипломат цол хүртээлээ
  • 2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
  • 2025/07/09 5:22:28Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо
  • 2025/07/09 2:02:59Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • 2025/07/09 11:30:14Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020