• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/16
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ

thumbnail 600x600600x600
2018/01/20 4:29:54
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээ,  ОХУ-ын Ерөнхийлөгчийн номын сангийн зайнаас хандах төвийн нээлт, фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд өнөөдөр оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ

Эрхэм зочид, хүндэт хатагтай, ноёд оо,

Та бүхэнд 1993 оны 1 дүгээр сарын энэ өдөр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд хоёр тал гарын үсэг зурж, Монгол, Оросын баялаг түүхт, уламжлалт найрсаг харилцаа шинэ нөхцөл байдалд нийцсэн шинэ хуудас нээсэн түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе.

Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт-Петербург хотын тухай болон тус хотын фото зурагчдын 18 дугаар зууны Монгол орны түүхэн бодит байдлыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдал, монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын ихээхэн ач холбогдолтой, үнэ цэнтэй баримт болж байгаа юм.

Үүний зэрэгцээ “Борис Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-гийн мэдээлэл, мэдлэгийн нөөцөд зайнаас хандах цахим уншлагын танхимыг Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг түшиглэн байгуулж байгаад талархал илэрхийлье.

Хоёр улсын найрамдалт харилцааг мэдээлэлжүүлэлт, мэдээлэл-харилцааны технологи, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр орны эрдэмтэн мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх үйлсээр өргөжүүлж буй Оросын Холбооны Улсын хувь нийлүүлсэн “ЦентрИнформ” нийгэмлэг болон Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн үйл ажиллагаа улам батжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л боломжит хувилбараар улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье.

Баярлалаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/15 8:52:39Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 8:45:13Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 7:45:27Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 7:39:57Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 6:27:17Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 6:10:22Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 5:48:43Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 5:18:05Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 4:37:44Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 3:34:22Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020