• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2022/05/29
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

thumbnail mom golmom gol
2022/03/08 1:58:49
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин гаргаж, түүний үзэл санааг дэлхийн олон улс орон сайшаан дэмжсэнээр 1974 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор тэмдэглэж байхаар тогтсон түүхтэй.

Монголчууд бид эрт дээр үеэс эмэгтэйчүүдээ эрхэмлэн хайрлаж, эхчүүдээ дээдлэн хүндэлж, гэрийн хэргээс төрийн хэрэг хүртэл үг сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Аугаа хүчирхэг ард түмнийхээ их түүхийг бүтээлцэж, туурга тусгаар эх орныхоо гал голомтыг тууштай сахин хамгаалж, түүхэнд мөнхөрсөн ухаан хурц, дайчин цовоо бүсгүйчүүдээрээ бид бахархдаг.

Эвийн хүчийг илэрхийлсэн таван сумны сургаалаар домог болон мөнхөрсөн Алунгоо эх, тэсэшгүй бэрхийн дундаас дэлхийн талыг эзэгнэн  боссон Их эзэн Чингис хааныг төрүүлж өсгөсөн Өүлэн эх, эвийг зангидаж, төрийг түшилцсэн Бөртэ үжин, Их хаадын эх болсон Сорхугтани бэхи, төрөө төвшитгөж, түмнээ нэгтгэсэн сэцэн Мандухай, үзэл бодол, үйл хэргээрээ түмнээ түүчээлж, шинэ үеийн хөгжил, дэвшлийн эхлэлийг тавилцсан С.Удвал, Э.Оюун гээд түүхэнд мөнхөрсөн олон сайхан ээжийнхээ хатан ухаан, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргийг бид үеийн үедээ мартах учиргүй.

Эхчүүдээ дээдлэн, эмэгтэйчүүдээ хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалаа бэхжүүлэн Ази тивээс анх удаа Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш хэмээн хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөөг хангасан билээ.

Улмаар эмэгтэйчүүдийн анхны байгууллага  болох “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” байгуулж, даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламыг томилж байлаа.

Ази тивийн эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ийнхүү Монголын эрдэм төгс, ухаан хурц, сайхан бүсгүйчүүд маань байгуулсан түүхтэй!

Өрх гэрийн амьдралд, үр хүүхдүүдийн хүмүүжилд, улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг асар их. “Айлд нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг” гэж манай ард түмэн ярьдаг. Энэ үгнээс айл гэрийн амьдралд үзүүлдэг эмэгтэй хүний нөлөө, байр суурь тов тодорхой харагдаж байна.

Энхрий үрсээ энгэрээсээ ундаалж, элэг зүрхээрээ энэрэн хайрладаг шигээ хатуу бүхнийг аргадан зөөллөж, хосгүй сайхан сэтгэлээр бусдын төлөө зүтгэдэг, халамж хайрын дээд, хайрын бурхан болсон бүсгүйчүүд Та бүхэндээ эрчүүд бид үргэлж талархаж явдаг билээ.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад эрчүүд биднийг хажуу дэргэдээс минь түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.

Ийм л аугаа амьд бурхад учраас бүсгүйчүүд Та бүхнээ “Монголын үзэсгэлэнт сарангоо, намайг төрүүлсэн ижий” хэмээн манай ард түмэн найраг шүлэгтээ магтан дуулдаг юм.

Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд,  эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хангасан байдлаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна.

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм.

Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой.

“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Зовох гэж биш жаргах гэж энэ хорвоод ирдэг” гэж сайхан үг байдаг.

Энэ ч утгаараа айл өрх бүрийн амьдрал, аз жаргал эрчүүд биднээс ихээхэн шалтгаална.

“Эр амгалан бол гэр амгалан” гэж үг бий.

Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, охин үрээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

Энэ бол монгол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг юм.

Манай улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний  салбарын гол ачааллыг эмэгтэйчүүд, ээжүүд маань үүрч байдаг.

Тиймээс энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарч, “Эрүүл эх, нялхас” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулж, дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байна.

Мөн хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих явдал чухал байна. Төр засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, дэмждэг, түмэн олон нь эмэгтэйчүүдээ хайрладаг, хүндэлдэг улс орон хөгжин дэвждэг жамтай.

Тиймээс эх орны ирээдүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл саруул иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн монгол эхийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг нэгэн гэр бүл, ураг төрөл төдийгүй улс орон хүртэл хүртэж байдаг.

Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийнх биш, улс үндэстний, цаашлаад хүн төрөлхтний асуудал билээ.

Эрүүл саруул, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, иргэд Монгол Улсын ирээдүйг цогцлоох эрч хүч билээ.

Тиймээс ачтай буянтай ээжүүд Та бүхний халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүй хойч үе, үр хүүхдүүд маань өсөж өндийж байна.

Өнөөдөр бол Монголчууд бидний хэлж заншсанаар “Эмэгтэйчүүдийн баяр-Мартын 8”.

Үр хүүхэд нь ээжийгээ, хань нөхөр нь халамжит гэргийгээ, хайртай залуу нь сэтгэлт бүсгүйгээ баярлуулахаар догдлон байдаг хайр талархлын өдөр юм.

Энэ сайхан өдөр Монгол төрийн гал голомт, Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон Та бүхэн маань хуран цуглаж байгаад би туйлын ихээр бэлгэшээж байна.

Амьдралыг эх хүн үүсгэж, эх орон ижий танаас эхэлдэг болохоор энэ сайхан баярын өдөр амьдралын эх болсон ачлалт буянт ээжүүд Та бүхэндээ  нийт ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн ёслоё.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2022/05/27 4:04:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх хэлээ эрхэмлэн дээдэлж, цаг үеийнхээ мэдлэг оюуныг шингээн баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг
  • 2022/05/27 12:15:00Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв
  • 2022/05/25 12:02:32Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо
  • 2022/05/25 11:24:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ
  • 2022/05/24 1:52:39Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт боллоо
  • 2022/05/23 2:28:42Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болж байна
  • 2022/05/23 10:07:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 онд Монгол Улсад болно
  • 2022/05/20 12:22:59Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • 2022/05/20 11:44:09“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа
  • 2022/05/19 5:04:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

Видео

2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 279878624_551090829795917_2506723240040076803_n
279878624_551090829795917_2506723240040076803_n
2022/05/17 9:23:55Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна
thumbnail 273793285_477402410541616_7239170752038848533_n
273793285_477402410541616_7239170752038848533_n
2022/02/17 3:18:43“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа  
thumbnail NEWS0614
NEWS0614
2022/01/28 2:35:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
thumbnail zuvluh1
zuvluh1
2021/11/19 10:54:30Монгол Улсын Ерөнхийлөгч Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ
thumbnail ug
ug
2021/11/09 2:26:34Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020