• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/30
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

ХБНГУ дахь монголчууд хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлэв

thumbnail IMG_0970IMG_0970
2022/04/04 8:52:58
ХБНГУ дахь монголчууд хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлэв

ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл II”, “Монгол үндэстний байгаль орчноо хамгаалах өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаан боллоо.

Хурлыг ХБНГУ гэлтгүй Европын Холбооны Улсад сурч, ажиллаж байгаа залуусын академик оролцоог дэмжих, дэвшилтэт шинэ санаачилга, технологийг  Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл, Хансс-Зайделийн сан, Бавари мужийн “Отгонбаяр консалтинг сервис” ХХК хамтран хоёрдахь удаагаа зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралд оролцогсдод дэвшүүлсэн мэндчилгээндээ хөгжлийн төлөөх оюун санааны эв нэгдэл, төвлөрлийг бүрдүүлэхдээ хилийн чанадад оршин суугаа эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, түүчээлэн  манлайлагчдаа зайнаас татан оролцуулж, хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх санаачилгыг дэмжиж, эх орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн энэ хурлаар монголчуудын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулан хүрээлэн буй орчны асуудлыг бодитоор шийдвэрлэх, бүтээлч шийдлийг шалгаруулж байгааг тэмдэглэж, амжилт хүсэв.

Хурлаар “Хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан бэлчээрийн төлөв байдлыг хянах аппликэйшн боловсруулан бэлчээрийн доройтлыг бууруулах”, “Байгальд ээлтэй амины орон сууцны архитектур төлөвлөлт”, “Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгах шийдэл:Трамвай”, “Зэс, алтны баяжмалыг байгальд ээлтэй технологи ашиглан боловсруулах нь” зэрэг сэдвээр монгол иргэд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүн:

– Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;

– Онол, арга зүйн үндэслэл;

– Судалгааны арга зүй, боловсруулалтын түвшин;

– Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал;

– Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх;

– Нийгэм, эдийн засгийн үр нөлөө;

– Илтгэх чадвар, асуултад хариулсан байдал гэсэн үзүүлэлтийг харгалзан шилдгүүдийг тодрууллаа.

“Байгальд ээлтэй амины орон сууцны архитектур төлөвлөлт” илтгэлээр тэргүүн байр эзэлсэн Б.Энх-Амгаланд Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал гурван сая төгрөг, батламж гардууллаа. Мөн “Үйлсийн зам” ХХК 1,000 еврогийн шагнал өгөв.

Докторант Т.Пүрэв-Очирын “Зэс, алтны баяжмалыг байгальд ээлтэй технологи ашиглан боловсруулах нь” илтгэлийг дэд байрт шалгаруулж “МИАТ” ТӨХК  Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн тийзээр урамшуулав.

Удаах байрт Л.Тэмүүлийн “Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгах шийдэл:Трамвай” илтгэл шалгарч “Евро Мон АБ” нэрэмжит 500 еврогийн шагнал хүртлээ.

Шилдэг бүтээлүүдэд туссан санааг амьдралд хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Хансс-Зайделийн сан хамтран ажиллах юм.

Эрдэм шинжилгээний бага хурлыг “Үйлсийн зам” ХХК, “МИАТ” ТӨХК, “Евро Мон АБ”, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, “Silkroad GmbH”, “Network Mongolia”, “Globus Podcast” компани дэмжиж оролцлоо.

Цаашид хурлын цар хүрээг өргөтгөн жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
  • 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
  • 2025/06/25 4:44:24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/25 1:44:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/25 9:01:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  
  • 2025/06/24 9:11:55Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
  • 2025/06/24 8:45:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/06/24 6:44:33Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020