• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2022/07/01
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой

thumbnail suusuu
2022/05/18 3:14:32
Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Макс Агро” ХХК-ийн ажилтай танилцлаа.

“Макс” групп,  “Сүү” ХК хамтран 2014 онд Бүгд Найрамдах Словак Улсаас Глоштейн  үүлдрийн 300 үнээ оруулж ирэн, “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор  ферм байгуулсан байна.

Энэ үүлдрийн үнээ саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700 кг юм.

“Макс Агро” ХХК жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2,500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авч “Сүү” ХК-д нийлүүлдэг. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн одоо байгаа 500 үнээгээ 1,000 болгох зорилт тавиад байна.

Мөн өнгөрсөн онд байгуулсан долоон хоршоог энэ жил 10 болгон, олон малчинг  хамтарч ажиллах, мал, малын ашиг шимээ эргэлтэд оруулахад нь туслахаар төлөвлөжээ.

Энэ салбарынхныг усалгааны систем, фермийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр авах, эргэлтийн хөрөнгөтэй болох зэргээр кластераар нь дэмжих шаардлагатай байна.

Манай улс сүүнийхээ 50 хувийг л дотоодоос хангадаг. Орчин үеийн шаардлага хангасан, дэвшилтэт техник, технологи бүхий 30 ферм буюу 9,000 Глоштейн үүлдрийн үнээтэй байвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, 2026 оноос экспортод гаргах боломжтой тухай “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод ярилаа.

Сүүний зах зээлийг тэлэх, малчдыг дэмжих үүднээс үйлдвэрийн аргаар боловсруулсан литр сүү тутамд 500 төгрөгний урамшуулал олгодог. Үүнийг бүтэн жилээр нь өгвөл эрчимжсэн мал аж ахуй хөгжих, малчид хорших томоохон хөшүүрэг болох юм байна.

Монгол хүн жилд 160 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж ДЭМБ үздэг ч энэ хэмжээ 80 орчим кг байна.  Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангахад 60 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2022/07/01 5:13:44Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно
  • 2022/07/01 11:25:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо
  • 2022/06/30 4:46:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
  • 2022/06/28 11:07:23Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2022/06/27 2:01:47Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний салбарын эрдэмтэн, судлаачид чуулж байна
  • 2022/06/27 1:36:52Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ
  • 2022/06/27 1:23:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна
  • 2022/06/25 9:26:22Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа
  • 2022/06/24 12:07:12Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • 2022/06/24 11:36:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо

Видео

2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 286473324_1260288221378278_3804890658499303643_n
286473324_1260288221378278_3804890658499303643_n
2022/06/09 6:33:09Мэргэжлийн холбоо “Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна
thumbnail 279878624_551090829795917_2506723240040076803_n
279878624_551090829795917_2506723240040076803_n
2022/05/17 9:23:55Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна
thumbnail 273793285_477402410541616_7239170752038848533_n
273793285_477402410541616_7239170752038848533_n
2022/02/17 3:18:43“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа  
thumbnail NEWS0614
NEWS0614
2022/01/28 2:35:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
thumbnail zuvluh1
zuvluh1
2021/11/19 10:54:30Монгол Улсын Ерөнхийлөгч Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020