• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/30
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ургамлын тос үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байна

thumbnail tostos
2022/05/18 4:13:22
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ургамлын тос үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байна

“Майнд Теч” ХХК хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах  “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэйгээр зах зээлд нийлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үйлдвэр хоногт 100 тн тослог ургамлын үр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн байна. Цаашид 300 тн болгож нэмэх боломжтой, бүрэн автомат үйлдвэр юм.

Ард санхүүгийн нэгдэл “Гүүд” платформоор дамжуулан рапс тариалах, хураах, боловсруулах, ургамлын тос үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх шат дамжлагыг шаардлагатай санхүүжилтээр хангаж байна.

Үүний дүнд “Эзэгтэй” ургамлын тосыг БНСУ-д гаргаж эхэлсэн бөгөөд эхний үед 800 тн тос нийлүүлэхээр гэрээ хийжээ.

“Майнд Теч” ХХК ургамлын тос боловсруулж зах зээлд нийлүүлэхээс гадна биодизель, малын хүчит тэжээл үйлдвэрлэдэг. Тухайлбал ашигласан тос худалдан авч биодизель үйлдвэрлэн өөрийн хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Цаашид хоногт 20-50 тн болгохоор төлөвлөж байгаа тухай “Майнд Теч” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Мөнхбаяр хэллээ.

Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэн эх орондоо ургамлын тос үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна экспортод гаргаж байгаа нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж, энэ чиглэлээр төр, засаг боломжит бүх талын дэмжлэг үзүүлэх ёстойг онцлов.

Рапсыг экспортод гаргах тусам ургамлын тосоо үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэх боломж буурах эрсдэлтэйг үйлдвэрлэгчид ярьж байлаа.

Иймээс ургамлын гаралтай хүнсний тостой ижил төрлийн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэх, тариа, гурил үйлдвэрлэгчдэд үзүүлж байгаатай адил рапс болон түүгээр хийсэн хүнсний тос, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх, стандартын бус рапсын үрээр тариалалт хийж байгааг зогсоох нь зүйтэй гэж үзэж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
  • 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
  • 2025/06/25 4:44:24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/25 1:44:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/25 9:01:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  
  • 2025/06/24 9:11:55Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
  • 2025/06/24 8:45:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/06/24 6:44:33Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020