• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/19
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

thumbnail gol hunsgol huns
2022/05/20 11:44:09
“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан юм.

Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбар гэлтгүй нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзэн тогтоолын төсөл санаачиллаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл өгөв.

Тогтоолын төсөлд:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
  • Татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт, даатгалын оновчтой тогтолцоо бий болгох;
  • Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;
  • Пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах;

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх,
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох,

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
  • Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих;
  • Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  • Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох;
  • Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгалаа.

Ирэх таван жилд нийт 134 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Эхний ээлжинд 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ.

Манай улс  мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ л дотоодоосоо 100 хувь хангадаг. Харин сүүн бүтээгдэхүүний 27.1, гурилан бүтээгдэхүүний 38.2, хүнсний ногооны 38,5, өндөгний 48.6, цөцгийн тосны 67.4, тахианы махны 98, ургамлын тосны 98.5 хувийг импортоор авдаг.

2021 онд гэхэд л 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнс импортоор авсан байна. Үүн дотроо буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүнийг 100 хувь, хүнсний сав, баглаа, боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг гадаадаас авдаг.  

Сүүлийн жилүүдэд цар тахал, тээвэр, логистикийн хүндрэл зэргээс шалтгаалж дэлхийд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60, өнгөрсөн оны байдлаар хүнсний үнэ дунджаар 28.1 хувиар өсөж, импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдан, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсчээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/18 1:23:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо
  • 2025/07/18 12:58:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/18 12:44:43Гадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна
  • 2025/07/18 12:14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/18 12:10:59Унгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/18 12:04:03Словенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/17 11:00:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/07/17 11:00:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/07/17 10:59:12Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/17 10:25:07НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020