• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/16
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч хүчит бөхийн барилдаан үзэж, их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа

thumbnail 600x600600x600
2018/02/15 6:41:33
Монгол Улсын Ерөнхийлөгч хүчит бөхийн барилдаан үзэж, их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэж сонирхов.

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар манлайлан Улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглож, барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Баянхишигийн даллага” дуудав.

Мөн нэгийн давааны эхээр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Улаанбаатарт суугаа гадаадын Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нарыг урьж битүүний идээ цагаагаар дайллаа. Бөхийн барилдааны тав болон зургаагийн давааны дараа Монгол Улсын аварга Ж.Цэвээнравдангийн нэрэмжит болон МУГТ, дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” зэрэг шагналуудыг бөхчүүдэд гардуулсан юм. Харин долоогийн давааны өмнө дунд шөвөгт үлдсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Пүрэвдаваа бай, шагнал гардуулав.

Сар шинийн барилдаанд:

  1. Улсын аварга Ч.Санжаадамба
  2. Улсын арслан П.Бүрэнтөгс
  3. Улсын арслан Ц.Содномдорж
  4. Улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрч

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд:

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Зэвсэгт хүчний 350-р анги, Ховд бөхийн дэвжээ, “Монтек” ХХК-ийн бөх, Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий найм давж түрүүллээ.

Увс аймгийн Давс сумын харьяат, Алдар спорт хороо, “Гацуурт” групп, ТЭЦ-4 компанийн бөх, Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс долоо даван үзүүрлэлээ.

Үзүүр түрүүний бөхчүүдийн бай шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч баяр хүргэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндсэн хуулийн цэцийн дарга, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, МҮБХ-ны тэргүүн нар барилдааны дараа Монгол бөхийн өргөөний Хүндэт зочны өргөөнд их шөвгийн дөрвөн бөхийг хүлээн авч уулзлаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/15 8:52:39Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 8:45:13Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 7:45:27Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 7:39:57Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 6:27:17Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 6:10:22Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 5:48:43Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 5:18:05Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 4:37:44Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 3:34:22Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020