• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/03
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Архангай аймгийн Хайрхан сумын малчин О.Дорж, Ардын эмч Ж.Баасанхүү нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

thumbnail BTM_0422BTM_0422
2022/07/07 11:54:21
Архангай аймгийн Хайрхан сумын малчин О.Дорж, Ардын эмч Ж.Баасанхүү нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Гавьяат малчин Отгоны Дорж;
  • Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Жамьянжавын Баасанхүү;
Ардын багш цолыг:
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, Гавьяат багш Пунцагийн Санжид;
  • Зурхайч, Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш;
Үйлчилгээний гавьяат ажилтан цолыг:
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг;
Гавьяат барилгачин цолыг:
  • “Мотоблок” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох;
Гавьяат багш цолыг:
  • Баянхонгор аймгийн “Өлзийт” Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвийн захирал Сүхбатын Бямбадорж;
  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа;
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолыг:
  • “Анхны анжис” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа;
Худалдааны гавьяат ажилтан цолыг:
  • “Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Цэгмэдийн Батбаяр;
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг:
  • Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал;
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг:
  • “Өсөх зоос” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат;
Гавьяат уурхайчин цолыг:
  • “Энержи ресурс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл;
Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг:
  • Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн;
  • “Нэпко” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Бат-Амгалангийн Болдбаатар;
Байгаль орчны гавьяат ажилтан цолыг:
  • “Танайд мод тарья” Төрийн бус байгууллагын тэргүүн Баяраагийн Батболд;
Гавьяат жүжигчин цолыг:
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай нарт хүртээж,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сумьясүрэнгийн Энхцэцэг;
  • Үндэсний урлагийн их театрын цордон бүрээ хөгжимчин Төмөрхүүгийн Бадамсэрээжид;
  • Төр, захиргааны ахмад ажилтан Гомбосүрэнгийн Төмөр-Очир;
Алтан гадас одонгоор:
  • Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Өөдөсийн Цэцэгмаа;
  • “Жүр үр” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Ганболдын Сарангэрэл;
  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад ажилтан Дамбын Уламбаяр;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга тавилан” студийн найруулагч Төрбатын Баярхүү;
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Сүхээгийн Отгонцэцэг;
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Очирдагинас” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Норовын Гүрдорж;
  • Монгол Улсын Их сургуулийн багш, профессор Очирын Алтансүх;
Цэргийн хүндэт медалиар:
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Жаргалсайханы Энхтүвшин;
  • Хилийн цэргийн 0218 дугаар ангийн орлогч, хошууч Даваасамбуугийн Мөнхсайхан нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/02 10:04:43Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/02 6:01:06Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
  • 2025/06/02 3:03:11Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • 2025/06/02 1:38:52Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
  • 2025/06/02 11:40:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/06/02 11:13:33Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/06/01 7:57:35Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/05/28 12:00:28Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/05/28 10:53:20Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/05/27 5:51:16Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020