• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/13
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн өндөрлөв

thumbnail 301115959_780614309853839_1786595323461377419_n301115959_780614309853839_1786595323461377419_n
2022/08/27 8:35:31
Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний хаалтын ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Цогцолбор тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн мэндчилгээг уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ, цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь хүүхэд залуучуудад эх орон, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжлийг олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх чухал үүрэгтэй гэдгийг онцлов.

Иргэд, хүүхэд, залуу үеэ соён гэгээрүүлэх, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх нь аливаа улс, үндэстэн оршихуйн бодлого, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа байдгийг тэмдэглэлээ.

Цаашид тус тэмцээнийг тасалдалгүй зохион байгуулж, цар хүрээг нь тэлж хүүхэд, залуучуудын сонирхол, шударга өрсөлдөөн, нэр төрийн оргил болсон тэмцээн болгон хөгжүүлэх нь эрүүл, зөв, шударга, эх оронч монгол иргэнийг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 3 үе шаттайгаар зохион байгуулж, ерөнхий боловсролын бүх сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн 1,338 багийн 20 гаруй мянган сурагч, оюутан хамрагдсан байна.

Харин төгсгөлийн шатны тэмцээн 2022 оны 08 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, 29 багийн 400 гаруй шилдэг тамирчин өрсөлдлөө. Үүнээс 1 дүгээр байрт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар байрт нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар байрт Өвөрхангай аймгийн багууд тус тус шалгарчээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/12 4:25:58АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
  • 2025/05/12 11:34:04Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020