• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2023/09/30
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж байна

thumbnail MCMC
1975
2022/10/06 3:44:48
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Баянхонгор аймагт 2022 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулав.

Энэ үеэр зохистой хооллолт, эрүүл зан үйл, нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн боловсролын талаар сурталчлан таниулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон талт арга хэмжээ зохиов.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 20 сумын Засаг дарга болон байгууллагуудын 150 гаруй төлөөлөл, 450 орчим иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, “Эрүүл Баянхонгор аймаг” хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баянхонгор аймаг архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, архинд донтсон иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд танилцуулав.

Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, явуулын шүд, дотрын эмнэлгийн үйлчилгээнд 1,200 гаруй иргэнийг хамруулж, спортын уралдаан, тэмцээн зохиов.

Аймгийн хүн амын дунд түгээмэл тохиолдож буй сэргийлж болох эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээний өнөөгийн суурь үзүүлэлтийг тодорхойлох цогц судалгааг эхэлж, “Эрүүл Баянхонгор”, “Эрүүл сум”, “Эрсдэлгүй өрх”, “Эрүүл сургууль”, “Эрүүл хамт олон” гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Нээлттэй өдөрлөгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спортын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх М.Болд, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар оролцов.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2023/09/29 9:26:21Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа
  • 2023/09/29 12:59:35Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ
  • 2023/09/29 9:44:57Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой
  • 2023/09/26 12:35:15Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ
  • 2023/09/25 12:40:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Төрийн Думын дарга бараалхав
  • 2023/09/22 11:06:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа
  • 2023/09/22 10:59:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа
  • 2023/09/22 9:27:18Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
  • 2023/09/22 9:21:58Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав
  • 2023/09/22 9:14:40Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 330800292_762045745270824_6039335756171176543_n
330800292_762045745270824_6039335756171176543_n
2023/02/16 1:17:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллав 
thumbnail received_3411341219141296
received_3411341219141296
2022/09/17 2:17:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
thumbnail viber_image_2022-09-16_17-07-06-532
viber_image_2022-09-16_17-07-06-532
2022/09/16 5:23:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа
thumbnail 306652495_603356458091004_7027740624972042170_n
306652495_603356458091004_7027740624972042170_n
2022/09/16 11:20:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
thumbnail 306531023_634901324841819_6755495829024100365_n
306531023_634901324841819_6755495829024100365_n
2022/09/16 8:13:52Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020