• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2023/06/03
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

thumbnail 324100631_2703270593137101_8648837451075197939_n324100631_2703270593137101_8648837451075197939_n
1227
2023/01/20 1:56:39
Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.

Цэргийн гавьяаны одонгоор:
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын мэдлэг, ур чадварыг харуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Огнооны Нацагдорж нарын зургаан алба хаагчийг;
Цэргийн хүндэт медалиар:
  • Цэргийн багийн ажиллагааны удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулсан дэд хурандаа Нармандахын Гэрэлбадрах нарын 17 алба хаагчийг;
Энхийн төлөө медалиар:
  • Энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Батсүхийн Хишигсүрэн, ахлах дэслэгч Ганбатын Симбажав, ахлах ахлагч Галчигийн Октябрь, дэд ахлагч Пүрэвсүрэнгийн Мөнхсаран нарын 417 алба хаагчийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ  нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад баяр хүргэв.

Мөн үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх боломж бүрдүүлэн, бат бэх ар тал нь байж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрдэг гэр бүлд нь талархал илэрхийлэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчид 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 11 ээлжийн багт 9,500 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн юм. Эдүгээ 12 дахь ээлжийн бие бүрэлдэхүүн тус улсад үүрэг гүйцэтгэж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2023/05/30 3:56:49Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав
  • 2023/05/30 11:02:52Монгол Улсын Ерөнхийлөгч ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
  • 2023/05/29 2:32:12Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав
  • 2023/05/29 11:05:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг
  • 2023/05/28 6:50:42Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв  
  • 2023/05/25 10:43:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв
  • 2023/05/22 12:08:43Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ
  • 2023/05/22 9:27:01БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
  • 2023/05/21 10:40:01Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар мэдээлэл хийв
  • 2023/05/21 10:31:50Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 330800292_762045745270824_6039335756171176543_n
330800292_762045745270824_6039335756171176543_n
2023/02/16 1:17:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллав 
thumbnail received_3411341219141296
received_3411341219141296
2022/09/17 2:17:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
thumbnail viber_image_2022-09-16_17-07-06-532
viber_image_2022-09-16_17-07-06-532
2022/09/16 5:23:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа
thumbnail 306652495_603356458091004_7027740624972042170_n
306652495_603356458091004_7027740624972042170_n
2022/09/16 11:20:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
thumbnail 306531023_634901324841819_6755495829024100365_n
306531023_634901324841819_6755495829024100365_n
2022/09/16 8:13:52Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020