• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/02/07
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

thumbnail 348388840_6056547664475053_697008939104667671_n348388840_6056547664475053_697008939104667671_n
2023/06/16 4:35:24
НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурал үр дүнтэй болж байгааг тэмдэглэв.

Мөн Солонгосын хойгт энх тайван тогтоох асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой арга гэж үздэгээ онцлов.

Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ ямагт биелүүлж ирсэн, цаашид ч энэ чиглэлээр тууштай ажиллахаа хэлэв.

НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу уулзалтын эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжлав.

Тэр бээр Зүүн хойд Азийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгаа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизмыг НҮБ улам хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгийг нотлов.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цөмийн зэвсэггүй статусаа зарласан нь бусад улс оронд үлгэр жишээ болж байгааг тэмдэглэв.

Мөн олон улсын геополитикийн ээдрээтэй энэ үед Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулж байгааг онцолж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон Монгол дахь НҮБ-ын Удирдлагын баг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг дэмжиж байгааг тодотгов.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/01/29 11:32:44“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
  • 2026/01/28 1:03:55У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
  • 2026/01/26 2:55:06Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • 2026/01/26 2:15:30Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • 2026/01/24 8:22:53У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
  • 2026/01/23 9:37:51Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2026/01/23 3:31:12НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2026/01/19 5:01:22“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
  • 2026/01/16 5:27:15Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
  • 2026/01/16 12:59:43Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020