Бельгийн Хаант Улсын Хаан Үндэсний их баярын мэндчилгээ дэвшүүлэв
Бельгийн Хаант Улсын Хаан Филипп Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээнд “Ерөнхийлөгч Танд болон монголын ард түмэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.