• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/09
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

thumbnail received_179818135098606received_179818135098606
2023/07/26 1:03:30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт эх орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар дэлхийн дахинд танигдсан эм бэлдмэлийг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны үр дүнтэй арга зүйг нэвтрүүлэх онолын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Шинэ анагаах ухаан” их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Миеэгомбын Амбагад хүртээв.

Ардын уран зохиолч цолыг:

Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбарт олон арван судалгаа шинжилгээний ганц болон хамтын бүтээл, дууны шүлэг, ном товхимол, дуурийн болон тайзны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Жүмпэрэлийн Саруулбуянд хүртээв.

Гавьяат багш цолыг:
  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Гэндэнгийн Чимэдцэрэн,
  • “Сент-Луис” олимпын зөвлөл төрийн бус байгууллагын захирал Пунцагийн Нэргүй,
  • Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер Гончигсүрэнгийн Базарсад,
  • “Тэмүүжин” цогцолбор сургуулийн ахмад багш Сэджанцангийн Адъяасүрэн,
Гавьяат эдийн засагч цолыг:
  • УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Наваансамдангийн Ганбямба,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг:
  • “Буудайн цацал” ХХК-ийн ерөнхий инженер асан Шаравдоржийн Жанчивдорж,
  • Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин зөвлөх Жагдагийн Оюунбаатар,
  • “Хөвчийн Жонон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Балжиннямын Дэлгэрмөрөн,
Хүний гавьяат эмч цолыг:
  • “Шинэ анагаах ухаан” их сургуулийн халдварт өвчин судлалын багш Буяагийн Цэгмид,
  • Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг:
  • Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Батмөнхийн Цогтбаатар,
Гавьяат тээвэрчин цолыг:
  • “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехийн жолооч Галсандоржийн Ганболд,
Худалдааны гавьяат ажилтан цолыг:
  • “Цэнэ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Одгэрэлийн Энхтунгалаг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг:
  • Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын дарга асан, ахмад уран бүтээлч Базарваанийн Авирмэд,
  • “Билгийн нүд” уран бүтээлийн сангийн тэргүүн, уран дархан Жамбалдоржийн Нанзаддорж нарт тус тус хүртээлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Хэнтий аймгийн ахмад тээвэрчин Ишийн Нямбуу,
  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Пунцагнамжилын Цэвэлмаа,
  • “УЗАТ” ХХК-ийн захирал Уртнасангийн Зоригоо,
Алтан гадас одонгоор:
  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн технологийн багш Базарсадын Энхцэцэг,
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ахмад настан Моононгийн Эрдэнэчимэг,
  • Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Даваа-Очирын Мөнхбат,
  • “Юник дэнсе студи”-ийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Бат-Өлзийн Өлзий-Орших,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, ахлах ахлагч Загдын Батсуурь,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Эрхэт үр” ХХК-ийн захирал, тариаланч Лувсанпүрэвийн Саранзаяа,
  • Баянмөнх сумын Соёлын төвийн дарга Цэвээнсүрэнгийн Болдбаатар нарыг тус тус шагналаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
  • 2025/04/28 12:34:23БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020