• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/16
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

thumbnail 440938252_452409144001889_6834401186318640408_n440938252_452409144001889_6834401186318640408_n
2024/05/27 2:20:08
Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө.

Эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг иргэдэд уриаллаа.

Номын санг барихад хүчин зүтгэсэн төрийн болон хувийн хэвшил, Үндэсний номын сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг өргөн барилаа.

2008 онд Үндэсний номын сангийн иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шавыг нь тавьж, 2014 онд барилгын ажил нь эхэлсэн. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн үед буюу 2019 онд Ерөнхий сайд байхдаа бүтээн байгуулалтын явцтай танилцан, ажлаа эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгч байсан юм.

Үндэсний төв номын сан шинэ номын сандаа 534 мянган ном, бүтээлийг шилжүүлж, Төв байрандаа гурван сая орчим судар бичиг, сурвалж, судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа явуулах болжээ.

Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан байна.

Мөн орчин үеийн ном хэвлэл бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм.

Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхимтай юм байна.

Шинэ номын сан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд, Сэлбэ голын баруун эрэг дагуу байрлаж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/15 8:52:39Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 8:45:13Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 7:45:27Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 7:39:57Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 6:27:17Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 6:10:22Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/15 5:48:43Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 5:18:05Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 4:37:44Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/15 3:34:22Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020