• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/08/07
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

thumbnail 449049069_1173341547290547_3122414419267512064_n449049069_1173341547290547_3122414419267512064_n
2024/07/09 12:28:57
Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын үеэр талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

            Үүнд:

  • “ӨНДӨРЛӨГ ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙ, БЭЛЧЭЭРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, МАЛ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” 

Малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Энэ хүрээнд сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Мөн бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно.

  • “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН БУТАНЫ ХААНТ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл, урлагийн чиглэлээр оюутан харилцан суралцуулна.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалт зохион байгуулна.

  • “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааны суурийг тавилаа. Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны харьяа Соёл, хэлний агентлагтай уламжлал, шашин судлал, хэл судлал зэрэг салбарын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

  • “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Уламжлалт анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүдийг солилцох, сургалтад хамруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэлийн талаар харилцан мэдлэг, сайн туршлага солилцоно.

  • “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ (МNB) БОЛОН БУТАНЫ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОРПОРАЦ (BBSC) ХООРОНД ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” 

Харилцан контент, сайн туршлагаа солилцох, уран бүтээл хамтран туурвих, мэдээлэл технологийн салбарт мэдээллээ хуваалцана. Мэдээлэл солилцоо нь иргэдийн тухайн улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх зорилготой бөгөөд үүгээр дамжуулан хоёр улс төдийгүй иргэд хоорондын харилцааг бэхжүүлэн хөгжүүлнэ.

Цог Жавхлант Хааны төрийн анхны айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүд байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, зан заншил, үндэсний хувцас урлал зэрэг хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбаруудаа хөгжүүлэхээр тохиролцлоо.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020