• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/10
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо

thumbnail 481031583_1707640056763335_243060445172948578_n481031583_1707640056763335_243060445172948578_n
2025/02/27 11:28:02
“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
  • Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан удам зүй, дархлал судлал, молекул биологи судлалыг хөгжүүлэх, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, сурган дадлагажуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Балдандоржийн Амаржаргал,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын Ичинноров,
Гавьяат тамирчин цолоор:
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баттүвшингийн Билгүүн,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
  • Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэл,
Гавьяат малчин цолоор:
  • Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин Цагаанхүүгийн Балжинням,
Гавьяат техникч цолоор:
  • “А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер Үржингийн Жамсран,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга Дэндэвийн Нямдорж,
Гавьяат багш цолоор:
  • Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандорж,
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Тангаагийн Мөнхцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Цогт-Очирын Гүнчин-Иш,
  • Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Цэдээгийн Цэвэлмаа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Болдын Энхболд,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Отгоны Гэрэлсүх,
Гавьяат тариаланч цолоор:
  • “Алдар тулга” ХХК-ийн захирал, Улсын тэргүүний тариаланч Баастын Найдан,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • “Цээг” ХХК-ийн захирал Лхагвын Цэрэндорж,
  • Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Буяндэлгэрийн Сайнбаяр,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Любагийн Эрдэнэчулуун,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Нийтийн тээврийн салбарын ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Энхбаяр,
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Жамъянсүрэнгийн Баатарсуурь,
Алтан гадас одонгоор:
  • Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Бадарчийн Болортуяа,
  • Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, оёдолчин Эрдэнийн Одонтуяа,
  • “Сүлд” зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэнгийн Мөнхбат,
  • “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янсанжавын Наваан,
  • Мотоспортын олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Ган-Од,
  • “Очирням” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Чулуунбатын Баярсумъяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:  
  • Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын шинжээч Энхбаярын Тэлмүүн,
  • “Мөнх Ган Ундарга” ХХК-ийн менежер Ганбаатарын Хосбаяр нарыг шагналаа.

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020