• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“Чингис хаан” музейд Их хааны алтан хөшөөг заллаа 

thumbnail 482230490_1054117773405148_5837481716803842149_n482230490_1054117773405148_5837481716803842149_n
2025/03/01 10:47:18
“Чингис хаан” музейд Их хааны алтан хөшөөг заллаа 

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа.

ИХ ХААНЫ ӨРГӨӨ          

Их хааны өргөөг төрт ёсны түүхэн уламжлал, бэлгэдлийн гүн утга, агуулгыг шингээн, түүхэн эх сурвалжийн мэдээ баримт, археологийн баримтуудад тулгуурлан байгууллаа.

Монгол гэрийг бэлгэдсэн өргөөг нар, сарыг тэргүүндээ залсан алтан шонхор шувуу шунгаж буусан байдлаар урлажээ.

Лувсанданзаны Алтан товч сурвалжид “Онон мөрний тэргүүнээ есөн хөлт цагаан тугаа байгуулж хаан их ор суувай. Чингис хаан нэр өгсөн нь харавтар шувуу өрхний дээр сууж Чингис, Чингис хэмээн дуугарснаар Чингис хаан” хэмээн нэрлэсэн тухай өгүүлсэн байдаг.

Их эзэн хаан Их Монгол Улсаа байгуулж, өргөөнийхөө хойморт заларч буйгаар бүтээсэн байна. Хааны баруун гар талд монголчуудын шүтээн, энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Шүтээн их цагаан тугийг байрлуулжээ.

ЧИНГИС ХААНЫ АЛТАН ХӨШӨӨ

Монголчуудын түүхэн эх сурвалж, Эзэнт гүрний төрт ёсны уламжлалд тулгуурлан алтан хөшөө бүтээх нь Их хааныхаа түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эрхэм үүргийн нэг.

Алтан хөшөө нь Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.

Хөшөө нь монголчуудын дүрслэхүйн урлагийн уламжлалт тиг болох тэгш хэмт зохиомжтой, бодит хийцтэй бөгөөд хөшөө, Их Монгол Улсын алтан тамга, Их хааны сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурь зэргээс бүрдэнэ.

Их хааны “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардастай, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.

Сэнтийн төв хэсэгт Чингис хааны онги тамгатай наран, салхины угалзарсан дүрс бүхий саран, Чингис хааны бадраасан аугаа үйлсийг илэрхийлсэн салхинаас бадамлан урган гарч буй галын дүрслэл бий.

Энэ нь Их хааны үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр, улс үүрд оршихыг бэлгэджээ.

7 метрийн өндөртэй хөшөөг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн барималч Л.Болд Их хааны эш хөрөгт тулгуурлан Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулсан үе, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс байдлыг зохиомжлон бүтээсэн байна.

Их хааны дээл хувцас тэргүүтнийг түүхэн эх сурвалж, археологийн малтлага судалгаагаар олдсон баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлажээ.

Тухайлбал эш хөрөгт дүрсэлсэн малгай, богино ханцуйт гадуур дээлтэй, тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээ бүхий дотуур дээлтэй, угалз хээгээр чимэглэсэн хавтага, хааны онги тамга бүхий хутга, өсөн дэвжихийн бэлгэдэл ургамлан угалз хээт алтан бүстэй, эгэл хийцтэй арьсан гуталтайгаар урласан байна.

Их хааны сэнтийг Бурхан Халдун уулын угалзарсан дүрст орой, мөнх тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээт эмжээр, одод эрхэсийг бэлгэдсэн шувуун дүрст болон түмэн наст хээгээр чимэглэжээ.

Хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгасан байна.

Эзэн Богд Чингис хааны хөшөөний эх загварын “бүтээл ашиглах онцгой эрх”-ийг Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу Монголбанк эзэмшиж байгаа юм.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020