• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/25
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ

thumbnail 482397597_613042238240748_3512653486280739557_n482397597_613042238240748_3512653486280739557_n
2025/03/10 9:01:59
Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг  шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ.

Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, чехийн талаас Гадаад хэргийн сайд Ян Липавский нар зурлаа.

Монгол Улс Чехословак Улстай 1950 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Чех нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн юм.

  • “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, чехийн талаас Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрийх нар гарын үсэг зурлаа.

Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Талууд криминологийн судалгаа хийх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар, дадлага, сургуулилт, хэлний сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах зэргээр хамтран ажиллана.

  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, чехийн талаас Боловсрол, залуучууд, биеийн тамирын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурлаа.

“Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмсний зэрэгцээ оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулна. Хоёр улсын хэл, соёлыг суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт хамтран зохион байгуулна.

  • “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, чехийн талаас Хөдөө аж ахуйн сайд Марик Виборни нарын гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд байгууллаа. Хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр хамтарна. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхэллээ.

  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, чехийн талаас Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарын гарын үсэг зурлаа.

Чех Улстай дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагаа эхэллээ. Чех Улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Энэ удаа олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тоо толгойг тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг хамтран сайжруулахаар болов.

  • “Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, чехийн талаас Үндэсний спортын агентлагийн дарга Ондржей Шебек нар гарын үсэг зурлаа.

Спорт, биеийн тамирын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг солилцоо, мэргэжлийн болон олон нийтийн спортын хөгжил, цахимжуулалт, спортын байгууламжийн менежмент, спортын холбоод болон бусад холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  • 2025/07/24 2:29:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/07/24 12:47:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
  • 2025/07/24 1:57:52Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
  • 2025/07/24 1:13:12Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/23 10:43:42Монгол, Киргизийн бизнес форум боллоо
  • 2025/07/22 3:02:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020