• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/29
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

thumbnail 515939437_1262223778777765_4081057772503119777_n515939437_1262223778777765_4081057772503119777_n
2025/07/07 1:51:45
Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг ахиулан хаягдлыг багасгаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Монголчехметалл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бичээрэйн Далай,
  • Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин Аюурзанын Долгор нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
  • Математикийн сургалтын чанар, заах арга зүй, технологийг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, математикийн сургалт, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин, шавь нарыг бэлтгэн сургаж, тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэрийг нь үнэлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн багш, профессор, Монгол Улсын Гавьяат багш Цэрэндоржийн Дашдорж,
  • Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Гавьяат хуульч, хошууч генерал Баастын Пүрэв,      
Ардын жүжигчин цолоор:
  • Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гол болон туслах дүр бүтээж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хойч үедээ соёл, урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулсан Хүүхэд, залуучуудын театрын ахмад жүжигчин, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар,
Гавьяат багш цолоор:
  • Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Эрдэнэдалайн Гүргэмжав,
  • Монголын хүүхдийн ордны Уран зургийн дугуйлангийн багш, уран бичээч, судлаач Довдонгийн Батбаяр,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын химийн тэнхимийн ахмад багш, Шинжлэх ухааны доктор, профессор Сандагийн Даваасүрэн,
  • Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор Мишиг-Ишийн Батаа,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Монгол Глобал” ХХК-ийн захирал Баасанжавын Ганбаяр,
  • “Хас гоёл” ХХК-ийн захирал, уран дархан Санжсүрэнгийн Батзоригт,
Гавьяат хуульч цолоор:
  • Улсын Ерөнхий прокурорын газрын ахмад прокурор, өмгөөлөгч Рэнчиний Мөнхтариа,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • “Очирдагинас” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Рэнцэнбавуугийн Долгорсүрэн,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Увс аймгийн Авто тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Зулын Амэнгэлд,
Гавьяат агрономич цолоор:
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын тариаланч, агрономич Дамдины Батгэрэл,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, Төрийн шагналт Гонгоржавын Аянга,
  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Лхамжавын Аваажигмэд,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Грийн дистрибьюшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Магсарын Сүхбаатар,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Нарны циркийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир,
Гавьяат тамирчин цолоор
  • “Сторм мото клубын үүсгэн байгуулагч, Олон Улсын хэмжээний мастер Амарсайханы Пүрэвдорж,
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир,
  • Олон улсын шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Эй Эйч Си сервис” ХХК-ийн агаарын хөлгийн техникч Содномдаржаагийн Пүрэвхүү,
  • “Мөнхийн Дөлгөөн Мөрөн” ХХК-ийн захирал Намжилын Лхамсүрэн,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Лхаасүрэнгийн Бямбасүрэн,
Алтан гадас одонгоор:
  • Гэрлэх ёслолын ордны ерөөлч Болдын Болор-Эрдэнэ,
  • “Чоно” хамтлагийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Дамбын Батбаяр,
  • Шихихутуг их сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Лхагвасүрэнгийн Нарангэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар
  • “Ньюгрийн Форест” ХХК-ийн ерөнхий инженер Баатарын Сэр-Од,
  • Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын Хоёрдугаар нарийн бичгийн дарга Цэдэнбалын Даваасүрэн,
  • “Мөнгөн чавхдас” хөгжмийн сургуулийн сургалтын төвийн морин хуурын багш, Соёлын тэргүүний ажилтан Баатархүүгийн Чойжилжав нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020