Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, шударга ёс, энх тайвны ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.