Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тонгагийн Хаант Улсын хаан Тупоу VI мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Монголын соёл, уламжлал, үндэсний бахархлын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд баярын мэнд дэвшүүлж, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.