• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/27
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Нэр бүхий хүмүүст Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв

thumbnail 292251956_5522623031095882_5478054122452275348_n292251956_5522623031095882_5478054122452275348_n
2022/07/08 12:17:52
Нэр бүхий хүмүүст Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:

  • Дипломат албанд 34 жил тасралтгүй зүтгэж, Монгол Улс, Алжир, Лаос, Тайланд, Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан хичээл зүтгэл болон Монголын түүх, уран зохиолын 30 гаруй бүтээл, гадаад харилцааны сэдвээр асуудал дэвшүүлсэн 20 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, гадаад харилцааны салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ахмад дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Тойтогийн Төмөрхүлэг;
  • Гадаад харилцааны салбарт тасралтгүй 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, гадаад харилцааны үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын эрх ашиг, байр суурийг үр дүнтэй илэрхийлж, хүний эрхийг бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудыг дэмжих хөтөлбөрт хамруулах, хөрш орнуудтай дамжин өнгөрүүлэх тээвэр, тарифын хэлэлцээг эхлүүлэх, цахим худалдааг нэвтрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр гаргасан санал, санаачилга, гадаад харилцааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Сүх-Очирын Болд;
  • Улс эх орондоо 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилласан, хууль, тогтоомж боловсруулах, батлах, гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол-Шведийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол соёлоо сурталчлах, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэл, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “25 дугаар суваг” телевизийн ерөнхий захирал Зоригийн Алтай;

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:

  • Гадаад харилцааны салбарт тасралтгүй 37 жилийн хөдөлмөрөө зориулж Зүүн европ, Азийн улс орнуудтай соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчилсан хичээл зүтгэл, Монгол-Франц, Монгол-Казахстан Улсын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хавсран суугаа орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Долгорсүрэнгийн Лхамсүрэн;
  • Гадаад харилцааны яам түүний системийн байгууллагуудад 38 жил ажиллахдаа гадаад бодлогын хэрэгжилтийг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, гадаад бодлогын талаар дотоод, гадаадын хэвлэлд 200 гаруй нийтлэл бичиж, сурталчлан таниулсан хичээл зүтгэл, “Хятад, Оросын завсар дахь Монгол Улс”, “Монгол Улсын тухай”, “Монголын түүх, соёл” зэрэг бүтээлээ орос, англи, хятад хэлнээ хэвлүүлж, эх орноо олон улсад сурталчилсан, Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх бодлого, Далайд гарцгүй орнуудын судалгааны олон улсын төв байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Баясгалангийн Баасансүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явахыг хүсэв.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олонд нь амжилт хүсэж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  • 2025/07/24 2:29:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/07/24 12:47:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
  • 2025/07/24 1:57:52Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020